Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Чингис хааны музей хүртэл замыг хаана

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Чингис хааны музей хүртэл замыг хаана

Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Чингис хааны музей хүртэл замыг хаана
Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Чингис хааны музей хүртэл замыг маргааш /2022.07.22/ 22:00 цагаас хаах гэнэ. Тодруулбал, энэ сарын 25-ны 06:00 цагийн хүртэл зам хааж, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас Чингис хааны музейн зүүн урд талын уулзвар хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Энэ хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэх гэнэ.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Энэ жил хотод засвар шинэчлэл хийх шаардлагатай 14 байршил байгааг өмнө нь мэргэжилтнүүд мэдээлсэн юм.
Энэ талаар нийслэлийн Замын хяналтын газрын Засвар арчлалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат өмнө нь мэдээлэл өгөхдөө “Нэрлэсэн дүүүргүүдийн автозамын эвдрэл гэмтлийг шалгаж, нүх бөглөх, гэр хорооллын дундах шороон замыг тэгшлэх, тэмдэг байршуулах зэрэг ажлууд хийж байгаа. Уг ажлын хүрээнд Амгалан болон Богд уулын арын зам, Айдсын даваа, Зайсангийн тойруу гэх мэт хотын гол болон туслах замын засвар арчлалтын ажил хийж байна.
Энэ жилийн тухайд автозамын эвдрэл гэмтлийг байнга шалгаж, тухай бүрт нь нөхөж, янзлахаар болсон. Иймд нийслэлийн нэр бүхий 176 гудамж, зам талбайд тогтмол шалгалт хийж, замын хариуцагч байгууллараар засвар арчлалтыг хийж байгаа” гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж