Оросын пасспорт авах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Оросын пасспорт авах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно

Оросын пасспорт авах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно

Украины иргэн ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан хамаагүй Оросын пасспорт авсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох аж. Украины ерөнхий сайдын орлогч бөгөөд Нутаг дэвсгэрийг нэгтгэх яамны сайд Ирина Верещук телеграм хуудсандаа ингэж бичжээ.

Түрэмгийллийг үр дүнтэй эсэргүүцэхийн тулд гадаад пасспорт эзэмших, хуурамч санал асуулга явуулах тал дээр тодорхой, хатуу байр суурьтай байх ёстой гэв. Пасспорт болон бүх нийтийн санал асуулга нь ямар ч зэвсэг, пуужингаас илүү аюултай гэж Ирина Верещук хэлэв.

Оросын шинэ хуулийн дагуу Украины бүх иргэн түрэмгийлэгч улсын иргэншил авахад хялбар журамтай болжээ. Тодруулбал, долдугаар сарын 11-нд Владимир Путин энэ хялбаршуулсан зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ нь Украины бүрэн эрхт байдлыг зөрчсөн үйлдэл гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жозеп Боррел хэлсэн. Европын холбоо ийм пасспортыг хүлээн зөвшөөрөхгүй аж.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж