Хятад: Хүний эрхийн зөрчлийн тайланг гаргахгүй байхыг шаардав

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Хятад: Хүний эрхийн зөрчлийн тайланг гаргахгүй байхыг шаардав

Хятад: Хүний эрхийн зөрчлийн тайланг гаргахгүй байхыг шаардав

Хүний эрхийн байгууллагууд Хятад улсыг Шинжаан Уйгур хүмүүсийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, хорих лагерт албадан хөдөлмөр эрхлүүлж байна гэж буруутгасан. Хятад улс энэ мэдэгдлийг няцааж буй.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тавдугаар сард Хятадад айлчлах үеэрээ хэт зөөлөн хандсан гэж хатуу шүүмжлэлд өртсөн. Тэрбээр хувийн шалтгааны улмаас хоёр дахь удаагаа уг албан тушаалд сонгогдохгүй гэж мэдэгджээ. Өдгөө 70 настай Бачелет наймдугаар сарын 31-нд албан үүргээ хүлээлгэж өгнө. Наймдугаар сарын сүүлчээр ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө тэрбээр Шинжаан Уйгур дахь хүний эрхийн зөрчлийн талаар тайланг нийтэд дэлгэнэ гэдгээ амлажээ.

Тэгвэл олон нийтийн зүгээс маш их хүлээлттэй байгаа уг тайланг "булшлах"-ыг Хятад улс НҮБ-ын Хүний эрхийн тэргүүнээс хүсчээ. Тодруулбал, Хятад улс Шинжааны тайланд маш их санаа зовж, нийтэд дэлгэхийг нь зогсоохыг зорьж байна гэж нэрээ нууцалсан гурван эх сурвалж мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор Женев дэх дипломат төлөөлөгчийн газруудаас гарын үсэг цуглуулж буй аж.

Хэрвээ тус тайлан нийтлэгдвэл хүний эрхийн салбар дахь улстөржилт, сөргөлдөөн улам эрчимжинэ гэж үзэж байна. Мөн гишүүн орнуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэв.

“100 орчим орон энэ асуудал дээр Хятадад дэмжлэг үзүүлж, хүний эрх гэсэн нэрээр Хятадын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсэн” гэж Женев дэх Хятадын хэвлэлийн төлөөлөгч Лю Юйин хэллээ. Шинжааны асуудлыг ашиглан Хятадын нэр хүндийг гутаан доромжлох оролдлого амжилтад хүрэхгүй гэж тэр мэдэгдэв.

Хүний эрхийн шинжээчдийн баг гурван жил орчмын өмнөөс нотлох баримт цуглуулж эхэлсэн. Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар нийтэд дэлгэхгүй хойшлуулаад буй. Зарим улс орон Хятадтай эдийн засгийн нягт харилцаатай байдаг учир хүний эрхийн асуудлаар тэдэнд үгүй гэж хэлэх хэцүү байдаг аж.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж