Украины тэргүүн хатагтай Олена Зеленска өчигдөр /2022.07.20/ “NBC”-д ярилцлага өгсөн. Орос, Украины дайны нөлөөгөөр бага хүү нь цэрэг болох хүсэлтэй болсон гэж тэр ярьжээ.
Тодруулбал, дайнаас өмнө есөн настай хүү ардын бүжигээр хичээллэдэг, төгөлдөр хуур тоглодог, англи хэл, спорт клубын сонирхолтой байсан. Тэгвэл одоо урлаг, хүмүүнлэгийн чиглэлээ огт сонирхохоо болиод, цэрэг болно гэдэг болсон гэв. “Одоо түүний хийхийг хүсдэг цорын ганц зүйл бол тулааны урлаг, винтов ашиглахыг сурах” гэж Зелеснка хэллээ.
Зеленска өчигдөр АНУ-ын албаны хүмүүстэй уулзаж, ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс улс оронд нь нэмэлт зэвсэг нийлүүлэх хүсэлтийг тавьжээ. Ням гаригаас хойш тэр Жилл Байден, Энтони Блинкен зэрэг албаны хүмүүстэй уулзжээ. АНУ-ын Капитолд үг хэлэхдээ, “Би хэзээ ч гуйхыг хүсч байгаагүй зүйлээ одоо хүсч байна. Би зэвсэг гуйж байна. Тэр зэвсгийг өөр хэн нэгний газар дээр дайн хийхэд ашиглахгүй, харин гэр орноо хамгаалахад ашиглана” гэв.
Тэрбээр үг хэлэх үеэрээ хүүхдүүд дахин хэвийн амьдралдаа орохыг хүсч буйг онлон тэмдэглэсэн. “Миний хүүгийн бага насыг түүнд буцааж өгч, амьдралаа бүрэн дүүрэн эдлэхэд нь туслаасай гэж би үнэхээр хүсч байна” гэж Зеленска хэлэв.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ