Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт хоёр, Дархан-Уул аймагт долоо, Дорноговь аймагт нэг, Орхон аймагт нэг, Өмнөговь аймагт 25, Ховдод гурван хүн бүртгэгджээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд Covid-19-өөр өвчилсөн 1100 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин долдугаар сарын 8-наас хойш нас баралт бүртгэгдээгүй гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөсөөр байна. Баяр наадмын өмнө долдугаар сарын 8-ны статистик мэдээллээр улсын хэмжээнд 71 хүн халдвар авч байсан бол өнөөдрийн байдлаар 300 давж, халдварын тоо нэмэгдэх болжээ.
Улсын онцгой комиссоос Монголд цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа талаар мэдэгдсэн юм.