Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, цар тахлын улмаас хөл хорио тогтоох эрсдэлтэй байгаа талаар тус улсад байгаа монголчууд цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, зах, худалдааны төвийг хааж магадгүй учраас хүнсний захуудын ачаалал өчигдөр /2022.07.20/ нэмэгдсэн байна. Тиймээс хил хааж магадгүй гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар Монгол дахь Хятадын Элчин сайдын яамнаас тодрууллаа.
ЭСЯ-наас өгсөн мэдээллээр Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод хязгаарлалт тодорхой хэмжээнд тогтоосон. Гэхдээ хил хаах талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэв.
Өнөөдөр Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар мөн онцолсон юм. Замын-Үүд боомт болон авто замаар өчигдөр ачаа, суудал, тусгай зориулалтын импортын тээврийн хэрэгслүүд ч хэвийн нэвтрүүлсэн байна. Хамгийн сүүлд Эрээн хотын Худалдааны товчооноос өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургадугаар сарын 4-нд хил нээсэн юм.
Холбоотой мэдээ