“Netflix”-ийн шинэ аймшгийн кино хараалтай юу?

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

“Netflix”-ийн шинэ аймшгийн кино хараалтай юу?

“Netflix”-ийн шинэ  аймшгийн кино хараалтай юу?

“Netflix”-ийн шинэ аймшгийн киног үзсэний дараа хараагдсан мэт хачин жигтэй мэдрэмж авах болсон талаар хэрэглэгчид мэдээлжээ. "Incantation" гэх кино энэ сарын эхээр "Netflix" дээр гарсан бөгөөд одоогоор 10 сая хүн үзсэн хамгийн их үзэлттэй киноны нэг болоод байна.

Тайванийн аймшгийн түүхийг өгүүлдэг ба Блэйр шулам төслийн бичлэгүүдийг үзсэн Ли Ронан болон түүний ээжийн эргэн тойронд хараал хүрсэн тухай гардаг.

Үүнийг үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг харгалзан үзэхэд "жинхэнэ үйл явдлууд" дээр үндэслэсэн тул "Incantation" нь аймхай  хүмүүст зориулсан зүйл биш юм. Төгсгөлийг нь үзэж  зүрхэлсэн олон хүн хараал хүрсэн мэт мэдрэмж төрж байгаагаа мэдээлсэн.

Уг кино өнгөрсөн жил Тайванийн кино театруудад гарч, тус улсын түүхэн дэх хамгийн амжилттай аймшгийн кино болсон юм. Хэдийгээр киноноос үүдэлтэй айдас түгшүүртэй мэт санагдаж байсан ч шүүмжлэгчдэд тийм ч их сэтгэгдэл төрүүлээгүй.

Үзсэн хүмүүс бүгд хачин жигтэй зүйлтэй учирч байгаагаа хуваалцсан бөгөөд болгоомжтой байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж