Монгол дахь жимс, ногооны 80 хувь нь Эрээнээс орж ирдэг

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Монгол дахь жимс, ногооны 80 хувь нь Эрээнээс орж ирдэг

Монгол дахь жимс, ногооны 80 хувь нь Эрээнээс орж ирдэг

Хятадаас Монгол руу энэ оны эхний хагаст нийт 27.700 тонн жимс, хүнсний ногоо экспортолсон тухай Эрээн хотын гаалиас мэдээллээ. Тодруулбал, энэ хугацаанд Эрээний боомтоор Монгол руу экспортолсон нийт худалдааны хэмжээ 48.96 сая юань буюу 7.26 сая орчим ам.доллар давжээ.

Хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон суваг 2018 онд нээгджээ. “Xinhua” агентлагаас мэдээлснээр, Монголын зах зээлд гарч буй шинэ жимс, хүнсний ногооны 80 орчим хувийг Эрээн хотоор дамжуулж нийлүүлдэг Хятадын экспортын бүтээгдэхүүн эзэлнэ.

Гэвч Эрээн хотод өнгөрсөн зургадугаар сард Covid-19 дэгдсэнээр боомтын хэвийн үйл ажиллагаа тасалджээ. Үүнийг дагалдаад Монгол руу хийх жимс, хүнсний ногооны экспорт зогсонги байдалд орсныг Эрээн хотын Гаалийн газрын ажилтан Лю Жиан хэлэв. Асуудлыг шийдэхийн тулд хоёр улсын гааль харилцан тохиролцож, ургамлын хорио цээрийн гэрчилгээг цахимаар өгөх зэрэг арга хэмжээ авсан байна. Өдгөө экспорт дахин сэргэсэн гэж Лю Жианы хэлснийг “Xinhua” агентлаг мэдээллээ.

Ургамлын хорио цээрийн гэрчилгээ гэдэг нь экспортлогдож буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал байхгүй болохыг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичгийг хэлдэг аж.

Эх сурвалж: XINHUA, LEGAL INFO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж