Х.Баянмөнх төрөлх сумынхаа ойд 5 аварга барилдуулна

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Х.Баянмөнх төрөлх сумынхаа ойд 5 аварга барилдуулна

Х.Баянмөнх төрөлх сумынхаа ойд 5 аварга барилдуулна

Увс аймгийн Хяргас сумын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгвэл тус сумаас төрөн гарсан алдартнуудын нэг болох дархан аварга Х.Баянмөнх сумынхаа ойд гэнэтийн бэлэг барих аж. Тэрбээр энэ талаараа “Миний та бүхэнд барих бэлэг бол маргааш болох ойд таван аварга зодоглох ёстой. 50 жилийн ойгоор би Хяргаст алдар цуут Бадамдоригийн Түвдэндорж гэж хүнийг авчирч, ард түмэнд үзүүлж байлаа. Тэгвэл 50 жилийн дараа 100 жилийн ойгоор миний 4-5 аварга шавь ирж барилдах ёстой. Би нэг сумын ойд 4-5 аварга барилдаж байна гэж дуулаагүй юм байна” гэжээ.

Булган аймгийн Хангал сумын харьяат дархан аварга Б.Түвдэндорж нь улсын баяр наадамд долоон удаа түрүүлж, хоёр үзүүрлэж, 17 шөвгөрсөн хүчтэн байсан билээ.

Буурал аваргын гарт бэлтгэгдэж, төрийн наадамд түрүүлсэн аварга шавь нарыг дурдвал, О.Балжинням, А.Сүхбат, С.Мөнхбат, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс зэрэг бий. Аваргын хэлснээр эдгээр бөхчүүд бүгд багшийнхаа төрж өссөн сумын түүхт ойд зодоглох гэнэ.

Хяргас сумаас Х.Баянмөнх аварга,  БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд асан Ж.Батмөнх, Монголоос анх удаагаа Антарктидад хөл тавьсан цаг уурч Ж.Цэрэндэлэг, Гавьяат багш Ц.Өнөрбаян, гавьяат багш Л.Өвгөн, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Т.Гоош, гавьяат хуульч С.Удвал, Гавьяат эдийн засагч Т.Рагчаа зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж