Орос улс Европ тив рүү нийлүүлэх байгалийн хийн урсгалыг эрс багасгаж магадгүй гэж эмээж байгаа тул Европын холбоо яаралтай хийн хязгаарлалтын төлөвлөгөөгөө танилцууллаа. "Аюулгүй өвлийн улиралд хий хэмнэх" төлөвлөгөөнд 27 гишүүн орон наймдугаар сараас ирэх оны гуравдугаар сарын хооронд хийн хэрэгцээгээ 15 хувиар бууруулах зорилт тавьжээ. Энэ бууралтыг улс орнуудын өмнөх таван жилийн хийн дундаж хэрэглээнд үндэслэсэн байна.
Төлөвлөгөө нь хувийн орон сууц гэхээсээ илүү бизнес эрхлэгчид болон нийтийн барилга байгууламжийн эрэлтийг бууруулахад чиглэнэ.
Санал болгож буй арга хэмжээнээс ЕХ-ны Комисс аж үйлдвэрийг эрчим хүчний өөр эх үүсвэр, тэр дундаа нүүрсийг шаардлагатай тохиолдолд ашиглах, хийн хэрэглээгээ бууруулсны төлөө компаниудад нөхөн олговор олгох дуудлага худалдааны системийг нэвтрүүлэхийг дэмжиж байна.
Комисс мөн "Хийн хомсдолд орох эсвэл онцгой өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа тохиолдолд" улс орнуудад байгалийн хийн хэрэгцээгээ бууруулахгүй эрхийг өгөх шинэ хууль батлах гэж найдаж байна гэж хэвлэлд бичжээ.
Есдүгээр сар гэхэд улс орнууд шинэ зорилтоо хэрхэн биелүүлэхээ харуулахын тулд хий бууруулах үндэсний төлөвлөгөөгөө шинэчлэх ёстой.
Оросын төрийн байгалийн хийн компани "Газпром" болон "Хойд урсгал 1" хоолойгоор дамжуулан нийлүүлэлтийг дахин эхлүүлэхээс татгалзаж магадгүй гэж албаныхан санаа зовохоос нэг хоногийн өмнө арга хэмжээ авч байгаа нь энэ аж. "Хойд урсгал 1"-ийг сүүлийн 10 хоногийн хугацаанд урсгал засвар хийхээр хаасан.
Эх сурвалж: CNN