Ирак: Курдистаны халдлагад Турк буруутай

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Ирак: Курдистаны халдлагад Турк буруутай

Ирак: Курдистаны халдлагад Турк буруутай

Иракийн Курдистан бүс дэх цэцэрлэгт хүрээлэнд их бууны халдлага гарсны улмаас энгийн есөн иргэн амиа алдсан. Үүний  дараа Ирак, Туркийн хооронд дипломат маргаан дэгдсэн юм.  Амиа алдагсдын дийлэнх нь Иракийн жуулчид байсан бөгөөд амь үрэгдэгсдийн дунд хүүхдүүд байжээ.  Наад зах нь 23 хүн шархаджээ. Орон нутгийн эрх баригчид Туркийн цэргүүдийг буруутгаж байгаа бөгөөд Ирак Анкарагаас хэрэг хамаарагчаа эргүүлэн татаж байна.

Курдистаны ажилчны намын (PKK) хүчнийхэн цохилт өгсөн гэж Турк хариу тайлбарлаж байгаа аж. Иракийн Курдистан бүс нутаг болон Туркийн хилийн Захо хотын цэцэрлэгт хүрээлэнг харгис их буугаар бөмбөгдсөн гэж Иракийн төрийн телевиз мэдээлээд байгаа билээ.

Хохирогчдын дунд  нэг настай хүүхэд байсан гэж Курдын эрүүл мэндийн сайд мэдэгдэв. Халдлагад шархадсан Хассан Тахсин Али гэх эр халдлагыг “ялгаваргүй” гэж нэрлэжээ.

"Залуус маань үхсэн, хүүхдүүд маань үхсэн. Бид хэнд хандах ёстой вэ? Бидэнд ганцхан бурхан л бий" гэж эмнэлгийн гадаа тэрбээр  Франс Пресс агентлагт ярьжээ.Ирак улс Багдад дахь Туркийн Элчин сайдыг дуудаж уучлалт гуйхын зэрэгцээ Хэргийг түр хамаарагчаа Туркийн нийслэлээс татсан байна.

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадхими "Туркийн арми Иракийн бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчсөн" гэж жиргэжээ.

Иракийн Карбала дахь Туркийн визний төвийн гадна жагсагчид тус улсын далбааг шатаасан бол Багдад, Нассирия хотод мөн жагсаал болжээ. АНУ уг халдлагыг буруушаав. Турк улс тус бүс нутагт байрладаг Курдын дайчдын эсрэг довтолгооныхоо нэгийг хийж байна.  Туркийн хойд нутагт  хамгийн сүүлийн довтолгоо нь ойролцоогоор гурван сарын өмнөөс эхэлсэн бөгөөд Курдын ажилчдыг онилох зорилготой юм.

Гэвч Туркийн Гадаад хэргийн яам Лхагва гаригийн халдлагыг "террорист байгууллагууд" үйлдсэн гэж мэдэгдэв. Курдын ажилчин намынхан Курдын бие даасан засаглалыг нэмэгдүүлэхийг уриалж, Турк улстай зэвсэгт тэмцэлд оролцож байна.  Тус бүлэглэлийг ЕХ, АНУ, Их Британийн зүгээс террорист бүлэглэл гэж үздэг.

Курдууд Туркийн нийт хүн амын 15-20 хувийг бүрдүүлдэг ч хэдэн үеэрээ хавчлагад өртөж ирсэн.  Анкарагийн засгийн газар парламент дахь Курдуудыг дэмжигч "HDP" намыг хориглохыг оролдож байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж