Шри-Ланка: Шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцэж жагсав

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Шри-Ланка: Шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцэж жагсав

Шри-Ланка: Шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцэж жагсав

Шри-Ланкын шинэ ерөнхийлөгчөөр тус улсын ерөнхий сайд Ранил Викремесингхэ өчигдөр /2022.07.20/ сонгогджээ. Зургаан удаа ерөнхий сайдаар сонгогдож байсан 73 настай Викремесингхэг шинэ төрийн тэргүүнээр сонгохоос татгалзаж, ард иргэд жагсав. Жагсагчид Шри-Ланкын нийслэлийн гудамжинд эргэн гарч ирж, долоо хоног үргэлжилсэн бослогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт олон зуун эсэргүүцэгч цугларч, ерөнхийлөгч асан Готабая Ражапаксаг огцорсныг тэмдэглэсэн юм.

“Парламент өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Гэхдээ тэр ерөнхийлөгч бидний хувьд шинэ хүн биш. Бид 6.9 сая санал авсан Готабая Ражапаксаг хөөж чадсан Ранил Викремесингхэ түүний суудлыг авлаа. Тэр бол манай ерөнхийлөгч биш. Ард түмний бүрэн эрх гудамжинд л байдаг” гэж жагсагч Васанта Мудалиге хэлжээ.

Готабаяа Ражапаксаг эх орноосоо дүрвэсний дараа Викремесингхэ ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард ерөнхий сайдаар дахин сонгогдсон юм. Ранил Викремесингхэд 134 хууль тогтоогч санал өгснөөр тэр шинэ ерөнхийлөгчөөр томилогдоод буй.

Тэгвэл гудамжинд байгаа сая сая хүн 134 хүнээс хамаагүй том гэдгийг Ранил Викремесингхэ мэдэх ёстой гэж жагсагчид үзэж байна.

Жагсагчид өнгөрсөн долоо хоногт Викремесингхэгийн хувийн байшинг шатааж, албан тасалгааг нь эзэлжээ. Эсэргүүцлийн жагсаалд буддын шашны лам нар, католик шашны зүтгэлтнүүд, оюутнууд, уран бүтээлчид гэх мэт хүмүүс цугларсан байв.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж