Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авчээ. Харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх тухайн цэцэрлэгийн эрхлэгчийг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Харин хүүхдийн ээжийг өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, хоёр сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн байна.
Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “ … хахууль аваагүй, харин хуульд нийцүүлэн тогтоосон дүрмийн хүрээнд хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан” гэх агуулгаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзээд анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж дүгнэжээ.
Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас Хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан нь гэмт хэрэг биш” гэх боловч цэцэрлэгийн эрхлэгч нь иргэнээс анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус, өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул энэ үйлдэл нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн эрхлэгч нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласнаар Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
Зочин 2022-07-21 46.147.101.102
18271577 ~~ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>> https://cutt.ly/girl01646
DR. ADITYA 2022-07-21 129.205.124.214
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин 2022-07-21 213.87.138.69
>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Ажиллаж байсан хүн 2022-07-21 103.229.120.102
Зайлуул мэнгэ нь голлосон эрхлэгч байна. Түүнээс биш эрхлэгч захирал нар байнга хахууль авдаг шүү дээ. ЧД -ийн 23-р сургуулийн Цолмонбаатар бол 500,0 биш 5000,0 сая төгрөг ханцуйндаа хийгээд орж байхыг харж байлаа. ийм хүмүүсээ цээрлүүлж яллах хэрэгтэй. Цолмонбаатар 52-р сургуулийн бүдүүн Цэрэнханд 2 бол аль дээр ял авах болсон шүү
Зочин 2022-07-21 66.181.160.77
Цэцэрлэг нь хүртээмжгүй одоо яахав. Яармагиййг гэхэд л газрыг нь төрийн хулгайчид дэд бүтцийг нь шийдэхгүй компаниудад зарчихсан, шавсан барилга хотхонууд, дунд нь улсын цэцэрлэг сургууль байхгүй, хулгайчдын хувийн цэцэрлэг дунд сургуулиуд олон, Шинэ монгол, бритиш,сакура, ……… төлбөр нь гэж аймшигдддддддддддддддддд
ESUIGEN 2022-07-21 102.89.38.207
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин 2022-07-21 66.181.166.35
Цэцэрлэгийн хүртээмж муу байгаа нь энэхүү хахууль өгөх, авах урьдчилсан нөхцлийг бүрдүүлж өгч дээ. Хам хэрэгтнийг нь, цаад эзнийг нь олох хэрэгтэй дээ
Жаргал 2022-07-21 66.181.166.35
Жижиг бага гэлгүй хээл хахууль авч, өгсөн этгээдүүдийг шүүж, цээрлүүлж байгаа нь сайшаалтай. Том авилгачдыг шүүж цээрлүүлсэн тухай 3 шатны шүүхийн тогтоол, магадлалыг олон нийт хэзээ уншиж, жигшин зэвүүцэж суух юи бол доо.
Зочин 2022-07-21 103.80.210.183
ха ха тэрбумаар нь авдаг хахуулчидаа эхлээд яллаад цаазлаад дараа нь наадхаа ярь.
чимэг-очир 2022-07-21 202.21.98.34
эрт урьд цагт байсан үргэлжилсээр…..