Дөрвөн талт Жанжин малгай ба таван онцлогтой түүвэр

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Дөрвөн талт Жанжин малгай ба таван онцлогтой түүвэр

Утга зохиолын гэгээн ертөнцөд ураг барилдан дотноссон олон сайхан нөхөд бий. Тэдний нэг бол Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, яруу найрагч, нийтлэлч О.Түвшиндэмбэрэл анд маань билээ. Манай үеийнхэн “Түбэ сайд” хэмээн хүндэтгэн дуудна. Учир нь тэрбээр утга зохиол, яруу найргаас гадна улс төр-нийгмийн зүтгэлтэн, тод сэхээтэн билээ. Сумынхаа засаг даргаас эхлээд улс эх орондоо удирдах ажил эрхэлж ирсэн тэрбээр утга зохиолоосоо үл урваж, харин ч бүр улам шунан дурлаж буйд нь баярлаж, бас найзаараа бахархаж суунаа. Учир нь саяхан “Төр чиний зүрхэнд”, “Амьдрахуйн үндэс” гэсэн яруу найраг, нийтлэлийн хос номоо нэгэн дор хэвлүүллээ. Харин энд яруу найргийн шинэ түүврийнх нь тухай ярих ч бяцхан танилцуулга болгож оршил өгүүлье.

Хориод жилийн өмнө халуу залуу халуу насандаа түүний дууны уран бүтээлүүдийг сонсон хөөрч, шүүмжлэн тэмдэглэж явсан ч хожмын номын барилдлагаар шинэ түүвэрт нь тэмдэглэл бичиж сууна гэж бодсонгүй л явжээ. Ямар дуунууд вэ гэж үү? Киви хамтлагийн “Улаан даашинз”, “Хожуу ухаарал”, Fire хамтлагийн “Ойлгооч”, ВХ-ийн “Sorrow” “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянхярваагийн “Бодол”, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн “Бусдын энгэрт дасахгүй”, “Классик жем” хамтлагийн “Чи байдаг”, С.Баттулга, Б.Чинсанаа нарын “Эвсээрэй монгол минь”, дуучин Б.Эрдэнэхүүгийн “Аав минь”, дуучин Б.Мөнхбатын “Сонор хайрхан уул” зэрэг хит болсон 30 гаруй дууны шүлгийг туурвисан, авьяаслаг, туршлагатай уран бүтээлч О.Түвшиндэмбэрэл найрагчийн тухай ярьж байна. МЗЭ-ийн болон “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн гишүүн, “Цэгц аравт” утга зохиолын нэгдлийн тэргүүн тэрбээр 2000-д оноос шүлэг зохиол сонирхон бичиж их утга зохиолд зүрх сэтгэлээ өгсөн гэдгийг манай үеийнхэн мэдэх нь мэднээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж