Дугуйн зам зогсоол биш!

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Дугуйн зам зогсоол биш!

Дугуйн зам зогсоол биш!

Нэг үеэ бодоход хотод ногоон тэмдэглэгээтэй дугуйн зам олон болсон ч дугуй унаж буй хүн тун цөөн. Иргэн Б.Батзаяа “Хотод байгаа хэдэн зам дээр дугуйтай явахад хүндрэлтэй. Явган зорчигчид саад болдог. Өнгөөр ялгасан замыг мэддэг, тоодог хүн цөөхөн. Дугуйтай явахаар явган зорчигчид уурлаад байдаг” гэв.

Жил бүр дугуйн замтай холбоотой төсөв мөнгө батлагддаг ч тэрхүү хөрөнгө оруулалт бодит ажил болж чадахгүй байна.

Гудамжаар дугуй унаад явъя гэхээр хаанаас машин гарч ирээд мөргөчих бол гэсэн айдастай явдгаа иргэд хэлж байна. Дугуйчдын хувьд нийслэлийн зам талбай эрсдэл дагуулдаг нь худлаа биш.

Тусгай дугуйн замаараа явж чадахгүйд хүрсэн иргэд машин замаар зорчино. Энэ дунд өсвөр насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй, зорчих тохиолдол ч бий.

Зарим дугуйн зам нь машины зогсоол болжээ. МУИС-ийн урд талын дугуйн замын голд машинууд явах нь хэвийн үзэгдэл болсон.  “Ах нь олон жил дугуй унаж байна. Цаг зав, эдийн засаг, эрүүл мэндэд маань тустай.  Энэ хугацаанд машинд мөргүүлээд гараа ч хугалж байсан тохиолдол бий. Тэгэхдээ эргээд хариуцлага тооцох гээд явахад хэн ч авч хэлэлцдэггүй юм билээ.

Дугуйгаа унаж байгаа тулдаа л хэдэн яс минь хөшчихгүйхэн шиг явж байна. Даана ч машин мөргөчих гээд хэцүү. Мэддэг чаддаг хүмүүс нь энэ дугуйн замыг машин замаас ялгаад өгчихдөг ч болоосой” гэв.

Энэ мэтчилэн дугуй унах, дугуйн замтай холбоотой асуудлууд тоочоод барахгүй. Энэ онд шинээр 16 байршилд дугуйн зам тавина гэж албаныхан танилцуулсан боловч одоогоор аль байршилд тавьж байгаа талаар иргэд гайхацгааж байв.

Т.ТЭМҮҮЛЭН

Гэрэл зургийг Г.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж