МАН үнэ, ханшийг "мандуулав"

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

МАН үнэ, ханшийг "мандуулав"

МАН үнэ, ханшийг "мандуулав"

МАН мөрийн хөтөлбөртөө хүчээ нэгтгээд хөгжүүлэхээ амалсан. Ард түмэн ч амлалтад нь итгэж 62 суудал өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хоёр удаа үнэмлэхүй ялалт байгуулсан МАН засгийн эрх авснаас хойш ам.доллар болон шатахууны үнэ хэрхэн өсч, уруудсныг нь сонирхуулъя.  Долларын ханш, шатахууны үнийн өсөлтөөс болж өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бараг хоёр дахин өсчхөөд байгаа юм. Ингээд МАН засаг барьсан зургаан жилийн хугацаанд ам.долларын ханш болон шатахууны үнэ хэрхэн өссөн статистикийг хүргэе.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч олонх болсон бол АН есөн суудал, МАХН нэг суудал, бие даан нэр дэвшигч нэг суудал тус тус авчээ. Тухайн үеэс 2019 он хүртэл,

АНУ-ын долларын ханш

  • 2016 онд 1 ам.доллар = 2,147.74 төгрөг
  • 2017 онд 1 ам.доллар = 2,440.63 төгрөг
  • 2018 онд 1 ам.доллар = 2,472.67 төгрөг
  • 2019 онд 1 ам.доллар = 2,663.94 төгрөг

АИ-92 шатахуун

  • 2016 онд 1 литр = 1530 төгрөг
  • 2017 онд 1 литр = 1630 төгрөг
  • 2018 онд 1 литр = 1867 төгрөг
  • 2019 онд 1 литр = 1818 төгрөгт тус тус хүрэв.

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 62 суудал авч олонх болсон бол АН 11 суудал, ХҮН нэг суудал, Та бидний эвсэл нэг суудал, Бие даан нэр дэвшигч нэг суудал тус тус авчээ.Тухайн үеэс өдийг хүртэл,

АНУ-ын долларын ханш

  • 2020 онд 1 ам.доллар = 2,813.53 төгрөг
  • 2021 онд 1 ам.доллар = 2,849.29 төгрөг
  • 2022 оны долдугаар сар 1 ам.доллар = 3,153.70 төгрөг

АИ-92 шатахуун

  • 2020 онд 1 литр = 1422 төгрөг
  • 2021 онд 1 литр = 2220 төгрөг
  • 2022 оны долдугаар сарын 1 литр = 2389 төгрөгт тус тус хүрээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж