Ивана Трампыг оршуулах ёслол Нью-Йорк хотод боллоо

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Ивана Трампыг оршуулах ёслол Нью-Йорк хотод боллоо

Ивана Трампыг оршуулах ёслол Нью-Йорк хотод боллоо

Дональд Трампын экс эхнэр Ивана Трампыг оршуулах ёслол Нью-Йорк хотод боллоо. Ивана Трамп 73 насандаа өнгөрсөн долоо хоногт Манхэттэн дэх орон сууцныхаа шатнаас унаж нас баржээ.

Оролцогчдын дунд Дональд, Ивана нарын гурван хүүхэд Иванка, Эрик, Дональд Трамп Жуниор нар байсан бөгөөд тэд бүгд гашуудлын үг хэлсэн байна. Хосууд 1977-1992 оны хооронд 15 жил гэрлэсэн. Тухайн үеийн Чехословакаас гаралтай Ивана Трамп 1980, 1990-ээд оны үед Дональд Трампын хамт олон нийтийн анхаарлын төвд байсан нэр хүндтэй нийгэмч байсан.  Хосууд салсны дараа Ивана гоо сайхны бүтээгдэхүүн, үнэт эдлэл, хувцасны брэнд эхлүүлсэн.

Дональд Трамп аюулгүй байдлын ажилтнуудын хамт тусдаа ирсэн байна. Оршуулах ёслолын үеэр үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Чарльз Кушнер, Малайзын дизайнер Занг Той, телевизийн хөтлөгч Жанин Пирро, алдартнуудтай хийсэн ярилцлагаараа алдартай “Vanity Fair” сэтгүүлийн сэтгүүлч асан Жорж Уэйн нар иржээ.

Сүмийн ёслолын үеэр камер оруулахыг хориглосон байна.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж