Үхлийн аюултай марбург

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Үхлийн аюултай марбург

Үхлийн аюултай марбург

Гана улсын эрүүл мэндийн эрх баригчид долдугаар сарын 10-нд нас барсан хоёр хүнээс вирусийн шинжилгээ авахад  Марбургийн вирус илэрснээр албан ёсоор тус өвчин дахин дэлгэрснийг баталлаа.

Халдвар авсан гэж тогтоогдсон нийт 98 хүн одоогоор хөл хорионы  дэглэмд байгаа гэж Гана улсын эрүүл мэндийн алба мэдэгдсэн. Одоогоор нэмж тус улсад Марбургийн өөр тохиолдол хараахан илрээгүй байна.

Африкт өмнө нь Ангол, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кени, Өмнөд Африк, Уганда зэрэг улсад халдварын дэгдэлт бүртгэгдсэн байна. Европ болон АНУ-д мөн бүртгэгдэж байжээ.

МАРБУРГИЙН ВИРУСИЙН ӨВЧИН (MVD) ГЭЖ ЮУ ВЭ?

"CDC"-ийн мэдээлснээр Марбургийн вирусийн өвчин нь Марбургийн вирусээс үүдэлтэй хүнд хэлбэрийн цусархаг халууралт юм. Анх 1967 онд Германд Африкийн ногоон сармагчин дээр хийсэн судалгаагаар Марбургийн вирус нь Эбола вирусийн нэг төрөл  болохыг анх тогтоосон.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр вирусийн халдвар нь эхэндээ "Rousettus" сарьсан багваахайн колони амьдардаг уурхай, агуйд үүсдэг.

Хувь хүн нэг удаа халдвар авсан тохиолдолд өвчин нь хүнээс хүнд дамжих замаар халдварладаг. Энэ нь халдвар авсан хүний ​​цус, эд эрхтэн, биеийн бусад шингэнтэй шууд харьцах, мөн эдгээр шингэнээр аль хэдийн бохирдсон гадаргуу, материалаар дамжин халдварладаг.

ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ?

Вирусийн улмаас үүссэн өвчин гэнэт эхэлдэг. АНУ-ын Өвчний хяналтын төвүүдийн (CDC) мэдээлснээр хоёроос 21 хоногийн инкубацийн хугацааны дараа дараах шинж тэмдгүүд илэрдэг.Үүнд:

  • Халуурах
  • Даарах
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Цээжний өвдөлт
  • Хоолой өвдөх
  • Хэвлийн хэсгээр өвдөх
  • Суулгалт
  • Булчингийн өвдөлт зэрэг орно.

Өвчний шинж тэмдэг илэрсний дараа цээж, нуруу, ходоодонд тод тууралт гарч болзошгүй гэж "CDC" мэдэгдэв.

ДЭМБ-ын мэдээлснээр өвчтөнүүд долоо хоногийн дотор хүнд хэлбэрийн цусархаг шинж тэмдэг илэрч,  цус олон төрлөөр алдсанаар үхэлд хүрдэг аж. Хүнд үе шатанд өвчтөнүүд тогтмол өндөр халуурдаг. Өвчтөн мөн төөрөгдөл, цочромтгой байдал, түрэмгий байдлыг харуулж болно.

Халдвар авснаас 8-9 хоногийн дотор үхэлд хүргэдэг. Ихэвчлэн цус алдалт, цочрол эхний ээлжид үзүүлдэг ч тодорхой хугацааны дараа амь насаа алддаг гэж ДЭМБ мэдэгдэв.

Вирусийн омог болон тохиолдлын менежментээс хамааран нас баралтын түвшин өмнөх дэгдэлтүүдэд 24-88 хувь хооронд хэлбэлзэж байдаг.Вирус нь эдгэрсэн зарим хүмүүст ч хадгалагддаг бөгөөд төмсөг болон нүдний дотор талд илэрч болно.  Жирэмсэн үед халдвар авсан байж болзошгүй эмэгтэйчүүдэд вирус нь ихэс болон урагт дамжин үлдэж болно.

ҮҮНИЙГ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?

ДЭМБ-ын мэдээлснээр "MVD"-ийг эмчлэх батлагдсан арга байхгүй.  Гэсэн хэдий ч тодорхой шинж тэмдгүүдийг дарах эмчилгээ хийж болно.

Үүнд судсаар  шингэн сэлбэх орох  бөгөөд цусны бүтээгдэхүүн, дархлааны эмчилгээ, эмийн эмчилгээ зэрэг олон боломжит эмчилгээг одоогоор хийж байна. Өвчтөнүүдээс цуглуулсан дээжийг "биологийн аюулын хэт эрсдэлтэй" гэж үздэг бөгөөд лабораторийн шинжилгээг "биологийн хамгийн дээд хязгаарлагдмал нөхцөлд хийх шаардлагатай" гэж үздэг.

ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АРГА БИЙ ЮУ?

"GAVI"-ийн үзэж байгаагаар халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс бие биетэйгээ харьцахаас зайлсхийх хэрэгтэй. Сарьсан багваахайн мах идэх, хүрэхээс зайлсхийх нь  халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн олон нийт болон эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх нь халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн ДЭМБ-аас эдгэрсэн эрэгтэйчүүд үрийн шингэнд агуулагдах вирусийн шинжилгээ сөрөг гарах хүртэл 12 сарын хугацаанд аюулгүй бэлгийн харьцаанд орж, эрүүл ахуйг сахихыг зөвлөж байна. Мөн эрүүл мэндийн ажилтнуудад ДЭМБ-аас бээлий, зохих хувийн хамгаалалтын хэрэгсэл өмсөхийг зөвлөдөг.

Эх сурвалж: Aljazeera, WHO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж