Өвөрхангайд цахилгааны гэмтлийн улмаас тог түр хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд цахилгааны гэмтлийн улмаас тог түр хязгаарлажээ

Өвөрхангайд цахилгааны гэмтлийн улмаас тог түр хязгаарлажээ

Хархорин-Арвайхээр чиглэлийн 110 квт-ын 161 дүгээр тулгуур өчигдөр /2022.07.19/ 17:56 цагт унаж, тоггүй болсон байна. Тодруулбал, Хархорин-Арвайхээр чиглэлийн 161 дүгээр тулгуур Хархорин сумаас 40 км зайтай, намагт унажээ.

Тус газарт Өвөрхангай аймгаас 26 хүнтэй засварын бригад гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж.

Тоггүй болсон аймгуудад өнөөдөр 10:00 цагт түр хүчдэл өгч, цахилгаанаар хангасан байна. Одоогоор цахилгаан дамжуулах тулгуурыг босгосон ч хэзээ ажиллагаанд оруулах нь тодорхойгүй байна. Холбогдож тодруулахад өнөөдөр 19:00 цаг гэхэд гэмтлийг засварлахаар ажиллаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж