Хархорин-Арвайхээр чиглэлийн 110 квт-ын 161 дүгээр тулгуур өчигдөр /2022.07.19/ 17:56 цагт унаж, тоггүй болсон байна. Тодруулбал, Хархорин-Арвайхээр чиглэлийн 161 дүгээр тулгуур Хархорин сумаас 40 км зайтай, намагт унажээ.
Тус газарт Өвөрхангай аймгаас 26 хүнтэй засварын бригад гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж.
Тоггүй болсон аймгуудад өнөөдөр 10:00 цагт түр хүчдэл өгч, цахилгаанаар хангасан байна. Одоогоор цахилгаан дамжуулах тулгуурыг босгосон ч хэзээ ажиллагаанд оруулах нь тодорхойгүй байна. Холбогдож тодруулахад өнөөдөр 19:00 цаг гэхэд гэмтлийг засварлахаар ажиллаж байна гэлээ.
Холбоотой мэдээ