Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 51 хоног, АИ-92 автобензин 36 хоног, АИ-95 автобензин 39 хоног, дизель түлш 24 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Монгол Улс 2022 оны нэгдүгээр сараас долдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийт 946.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүний 872.3 мянган тонн нь шатахуун бөгөөд А-80 автобензин 19.7 мянган тонн, Аи-92 автобензин 314.8 мянган тонн, Аи-96/98 автобензин 15.3 мянган тонн, ДТ 472.9 мянган тонн, ШШТ 20.6 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 28.7 мянган тонн тус тус импортолсон байна.
Холбоотой мэдээ