Соёлын сайд Ч.Номинд огцрох шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Соёлын сайд Ч.Номинд огцрох шаардлага хүргүүлжээ

Соёлын сайд Ч.Номинд огцрох шаардлага хүргүүлжээ

Иргэн Г.Хажидмаа өнөөдөр /2022.07.20/ Соёлын сайд Ч.Номинд огцрох шаардлага хүргүүлэв. Монгол Улсын Соёлын яамны сайд Ч.Номин сайдын үүрэгт ажлаа авахдаа хүндэтгэлгүй хандаж, тангараг өргөхдөө төрийг доромжилсон гэж иргэд үзсэн. Төр төлөөлж байгаа хүн маш ёс зүйтэй байх ёстой, ялангуяа соёлыг түгээн дэлгэрүүлж буй сайд нь өөрөө соёлгүй байна гэдгийг иргэн Г.Хажидмаа хэллээ.

Соёлын сайд Ч.Номинг өөрөө саналаараа огцор гэсэн хүсэлтийг хоёр сарын өмнө тавьсан. Гэтэл хариу ирүүлээгүй учир өнөөдөр ийн яамны гадаа шаардлага тавихаар ирсэн байна.

Монгол Улсын төрийн далбааны баярын өдөр долдугаар сарын 10-нд болдог. Энэ өдөр төрийн далбаагаа шинэчилж мандуулах тухай хууль байдаг ч өнөөдөр Соёлын яамны гадаах төрийн далбаа хуучирч гандсан байдалтай байна гэв.

Түүнчлэн, цар тахалтай холбоотойгоор эмнэлгийн хүртээмж муу, сургууль цэцэрлэгт хүүхдүүд бүрэн хамрагдаж чадахгүй, эдийн засаг хүндрэлтэй байхад Соёлын сайд нөхцөл байдлаа ойлгохгүй, шаардлагагүй зүйлд их хэмжээний мөнгийг улсын төсөвт тусгуулж байна гэдгийг иргэдийн шаардлагад тусгасан байна. Ч.Номин сайд БНХАУ-ын Бээжин хотод соёлын төв барих болсон шийдвэртэй холбоотойгоор эл шаардлагыг хүргүүлжээ.

Т.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
21
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж