Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск твиттертэй хийсэн тэмцэлдээ ялагдал хүлээв. Тодруулбал, Твиттер компани Элон Маскийн хүсэлтийг үл тоосон тул тэрбээр 44 тэрбум ам.долларын худалдан авалтын гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн. Тиймээс тус компани Элон Маскийг хэлэлцээрээ зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд хандсан юм.
Твиттер компани өөрийн платформ дээрх хуурамч эсвэл спам хаягуудын мэдээллийг Элон Маскт өгөхөөс татгалзсан тул долдугаар сарын 10-нд Маск 44 тэрбумын гэрээнээсээ татгалзжээ. Өдгөө тус компани Элон Маскийг худалдан авалтаа цуцлахгүй байхыг хүсэж буй.
Одоогийн байдлаар Элон Маскийн хуульчид энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ анхан шатны гэрээний дагуу нэг тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгох юм. Делаверийн шүүх хэргийг өчигдөр /2022.07.19/ эцэслэн дүгнэсэн ч ирэх есдүгээр сард Маск дахин шүүхдэж магадгүй гэж "Japan today" хуудас мэдээллээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ