Дэлхийн хэмжээний одод цагаан хоолтон болох, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, хий ялгаруулдаг машинаас татгалзах зэргээр эх дэлхийгээ аврах санаачлагын тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих дуртай. Гэвч ачир дээрээ энэ алдартнууд хэдхэн минут зарцуулах нислэгт хэдэн сая ам.долларын үнэтэй хувийн онгоцоо ашигладаг. Ажиглаад үзвэл, ихэнхдээ машинаар хурдан хугацаанд хүрэх боломжтой газар руу хэдэн сая ам.доллар төлж, мөнгө зарлагаддаг байна.
Нэгэн цахим хуудас алдартнуудыг эко-хоёр нүүртнүүд гэж нэрлэжээ. Тэднийг олон нийтийн сүлжээнд харагдаж байгаа шигээ биш гэдгийг тус хуудас илчилсэн байна. Мөнгө их үрж, тансаг онгоцоор хэсүүчлэх дуртай алдартнуудын дунд Марк Уолберг, Жей Зи, Стивен Спилберг нар багтжээ.
Уолбергийн онгоц Лос Анжелесийг хөндлөн туулахын тулд таван сая ам.долларыг зарцуулжээ. Гэтэл нислэгийн хугацаа ердөө есхөн минут байсан. Спилберг мөн адил 17 минутын нислэгийн төлөө хэдэн саяыг төлжээ. Түүнчлэн, Кайли Женнер Калифорниа мужийг 12 минутанд гатлах нислэг үйлдсэн. Энэ үйлдлийн дараа эко уур амьсгалын бүлэг түүнийг байгаль дэлхиийн эсрэг гэмт хэрэгтэн гэж цоллоод амжжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ