ДБЭТ-ын их засварыг 1.9 тэрбумаар хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

ДБЭТ-ын их засварыг 1.9 тэрбумаар хийж байна

ДБЭТ-ын их засварыг 1.9 тэрбумаар хийж байна

Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг засварлаж эхэлжээ. Одоогоор дээврийн засвар хийж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Соёлын яамны захиалгын дагуу зураг төслийг "Инсдо" компани хийж, гүйцэтгэгчээр нь "Марвел хаус констракшн" компани шалгарсан байна.

Өнгөрcөн 2019 онд Байгалийн түүхийн музейн барилгыг нураасны дараа Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих эсэх асуудал хөндөгдсөн. Харин салбарын сайд асан Ё.Баатарбилэг “Драм, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг энэ жил буулгахгүй, засварлана” гэж хэлж байв.

Энэ гурван барилгыг шинээр барихад маш олон тэрбум төгрөг шаардлагатай болно. Тийм мөнгө байхгүй. Соёл урлагийн байгууллагуудын барилгыг засварлах ажил олон жил хөрөнгө мөнгө, санхүүжилтгүйгээс орхигдсон байсан. Харин 2019, 2020 онд маш сайн төсөв төсөвлөсөн. Энэ ажлаа ном журмынх нь дагуу явуулчихмаар байна” гэсэн юм. Гэвч дурсгалт барилгуудыг сэргээн засварлах ажил цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон гэж мэдээлсэн.

Энэ оны улсын төсвийн төсөлд түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгасан юм

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр:

-Түүхэн дурсгалт барилгыг өнөө цагт хадгалж, хамгаалж авч үлдэх цор ганц арга нь сэргээн засварлалт. Ер нь сэргээн засварлалтын гурван зарчим бий. Үүнд хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг сайжруулах, хэсэгчилсэн сэргээн засварлах, бүтэн сэргээн засварлах ёстой.

Хуучны музей, театруудыг сэргээн засварлах нь зүйтэй. Уг нь байнгын арчилж, тордож байх ёстой ч санхүүжилт байхгүйгээс нэлээд муудсаны дараа л сэргээн засварладаг. Ингэснээр барилгын насжилтыг илүү уртасгаж байна гэсэн үг. Энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийг зүйрлэвэл хүний өвчнийг эмчилдэг шиг хуучин барилгыг засварлаж, эмчилдэг.

Түүх соёлын дурсгалт музей, театруудыг сэргээн засварлаж байгаа нь маш зөв. Тэрнээс биш Драмын театрыг буулгаж, дахин шинээр барих, Дуурийн театрын талыг нь буулгаж, өргөтгөл барина гэдэг байж болохгүй. Тэгвэл тухайн дурсгалт барилгынхаа эх төрхийг нь алдагдуулна.

Түүх соёлын дурсгалт барилгуудыг сэргээн засварлах шаардлагатай гэсэн жагсаалт бий. Тэрнээс гадна эдгээр бүх барилгыг үнэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн барилга дээр очиж, хадгалалт хамгаалалтын үнэлгээ хийж, үнэхээр сэргээн засварлах шаардлагатай эсэхийг тогтоодог. Хэрвээ барилгыг сэргээн засварлах шаардлагатай гэж үзвэл засварладаг болох ёстой. Монголд түүхэн дурсгалт барилгыг хадгалалт, хамгаалалтыг нь тэгж үнэлдэг үнэлгээ одоохондоо байхгүй.

Гэрэл зургийг Г.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж