“ОХУ дизелийн түлшний үнийг бууруулах боломжгүй гэсэн”

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

“ОХУ дизелийн түлшний үнийг бууруулах боломжгүй гэсэн”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-наас өнөөдөр (2022.07.20) газрын тосны бүтээгдэхүүний асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсын нефть бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани Аи-92 автобензиний үнэ дээр өнгөрсөн 4-6 дугаар сард 24.3-30 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3 хувиар хөнгөлөн, нийлүүлж эхэлсэн байна.

Дизелийн түлшний хувьд ямар нэгэн хөнгөлөлтгүй байгаа нь ОХУ, Украины цэргийн ажиллагаа, хямралт байдал, ОХУ-ын дотоод дахь нөхцөл байдалтай холбоотой ажээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Роснефть” компанитай хэлцэл хийх явцад дизелийн түлшний үнийг бууруулах талаар санал тавьсан байна. ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор аж ахуйн нэгжүүддээ тодорхой хэмжээний урамшуулал (татаас) олгож буй тул дизелийн түлшний үнийг бууруулах, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжгүйгээ мэдэгджээ.

Оны эхэнд дизель түлшний зах зээлийн үнэ тонн нь 705 ам.доллар байсан бол 1295 ам.доллар болж, 83.7 хувиар өссөн байна. Харин манай дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнэ нэг литр нь 2840 төгрөгөөс 4030 төгрөг болж, 41.9 хувиар өсөөд байгаа нь зах зээл дээрх ханшаас 2 дахин бага үнийн дүн аж.

Дизель түлшний нийт импортын 70 хувийг уул уурхай, зам, барилгын томоохон компаниуд хэрэглэдэг. Харин Аи-92 автобензиний үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг тул дизелийн түлшний үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд төдийлөн их дүнгээр нөлөөлөх үндэслэлг салбарын сайд онцоллоо.

Мэдээллийн үеэр салбарын сайд Г.Ёндон Засгийн газар, салбарын яамнаас газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний талаар тодотгов. Тодруулбал:

-Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-ын чуулганаар “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт болон хомсдол зэргээс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг баталсан,

-Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны 160 дугаар тогтоолоор шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн худалдан авах Аи-92 автобензиний урьдчилгаа төлбөрт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын өрийн баталгаа гаргуулан, Монголбанкны хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон,

-УУХҮЯ “Роснефть” компанитай энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4-6 дугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр нэг тонныг нь 840 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон,

-УУХҮЯ-наас энэ оны дөрөвдүгээр сарын 12 болон 28, зургадугаар сарын 7, долдугаар сарын 4-ний өдрүүдэд таван удаа “Роснефть” компанид албан захидал илгээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж