“Marvel” студи ойрын жилүүдэд фэнүүдээ олон баярлуулах шинжтэй. Тэд саяхан аянгын бурхан Торын ээлжит нэгэн дэлгэцийн бүтээл болох “Thor: Love & Thunder”-ийг үзэгчдэд хүргэн багагүй ашиг, цөөнгүй шүүмжлэл хүртээд буй. Тус студи Торын шинэ киноноос өмнө энэ онд “Moon Knight”, “Doctor Strange in the Multiverse of Madness”, “Ms.Marvel” зэрэг нэг ангит болон цуврал бүтээлүүдийг үзэгчдэд толилуулсан. Тэгвэл энэ оны үлдсэн саруудад “Marvel” студийн ямар бүтээлүүд нээлтээ хийх вэ?
She-Hulk: Attorney at Law
Бидний мэдэх том ногоон Халк үүнээс хойш ганцаараа байхаа больж Брьюсийн үеэл дүү Женнифер Уолтерс гарч ирнэ. Уг цуврал ирэх наймдугаар сарын 17 – ноос эхлэн “Disney+” стриймин платформд цацагдах аж.
“She-Hulk: Attorney at Law” нь “Marvel” студийн бүтээсэн “Marvel Cinematic Universe (MCU)”-ийн найм дахь телевизийн цуврал бөгөөд энэ нь франчайзын бусад кинонуудтай залгамж холбоотой. Женнифер Уолтерс нь чадварлаг, мэргэшсэн хуульч бөгөөд тэрбээр цусаа сэлбүүлснийхээ дараагаар бидний эчнээ мэдэх Халк шиг том хүчирхэг, ногоон болно. Өөрөөр хэлбэл, бид Халкын эмэгтэй хувилбартай танилцана.
Цувралын найруулагчаар “Rick & Morty” цувралд гар бие оролцсон найруулагч Кэт Койро, Ану Валиа нар болон ерөнхий зохиолчоор Жессика Гао хамтран ажиллажээ. Кино бүтээгчдийн хэлснээр энэхүү цуврал нь илүү инээдтэй, эерэг уур амьсгалтай байх болно гэжээ.
Гол дүр буюу Женнифер Уолтерсын дүрд жүжигчин Татьяна Маслан тоглох бөгөөд бидний мэдэх Халк буюу Марк Буффало, Тим Рот, Жамила Жамил, Жош Сегарра, Бенедикт Вонг, Жинжер Гонзага тэргүүтэй жүжигчид дүрээ мөнхөлжээ.
Цуврал нь нийт 9 ангиас бүрдэх ба аравдугаар сарын 12-нд дуусах юм.
Харин оны сүүлээр “Black Panther: Wakanda Forever (2022.11.11), The Guardians of the Galaxy Holiday Special (Зул сараар) зэрэг дэлгэцийн бүтээлүүд нээлтээ хийн бид 2023 онтой золгоно.
Холбоотой мэдээ