Дэлхийн хоёр улс дайтаж, тэнд олон хүн харамсалтайгаар амиа алдсаар байна. Үүнтэй харьцуулбал Монгол Улс дайн тулаан, зөрчил тэмцэл, алаан хядаангүй, амар амгалан буй. Гэвч бусдын буруугаас болж цаг бусаар амь насаа алдаж буй хүний тоо нэмэгдэх хандлагатай байна, ялангуяа цэрэг эрс.
Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй. Зэвсэгт хүчин иргэнээ, эх орноо хамгаалахад нь бэлтгэж өгөх үүрэг хүлээдэг. Гэвч тэнд олон он жил дамжин, улиг болтол яригдсаар ирсэн алдаа завхрал гарсан хэвээр, яргалал, тамлал, аллага үйлдэгдсээр л байна.
Орчин цагт хүүгээ цэргийн албанд дуртай гэгч нь явуулж буй эцэг, эх өвсөнд хаясан зүү мэт ховор болжээ. “Тэр ангид нэг цэрэг даргадаа зодуулаад, ходоод нь цоорч, хагалгаагаа даалгүй амиа алджээ”, “Цэрэг цэрэгтээ дэглүүлж, зодуулсны улмаас нас барлаа”, “Цэрэг амиа хорложээ”, “Байлдагч А адуунд явна гэж цэргийн ангиасаа гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа цогцсыг нь олов” гэх мэтчилэн сонсоход ч халгам аймшигтай хэргүүд ар араасаа гарсаар байхад хэн энхрийлж, хайрлаж өсгөсөн үрээ хүний гарын шүүс, зодуурын бай болгож, эцэст нь хүйтэн цогцсыг нь хүлээж авахыг хүсэх билээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирчээ. Үүнээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан байна.
Цэрэг амиа алдсан сүүлийн харамсалтай тохиолдлыг энд дурдъя. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт ирсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч тус аймагт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан, тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байгаад баригдаж буй барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна" гэж мэдээлсэн билээ.
Өдгөө Зэвсэгт хүчний …дугаар ангийн албан тушаалтнуудад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй талаар эх сурвалж мэдээлэв.
Эх орноо хамгаалах эрдэмд суралцахаар мордсон залуусыг энэ мэтчилэн цагдаа, цэрэг, хүчний байгууллага, эрх мэдэлтнүүдийн амин хувийн ашиг сонирхлын “бай” болгож, золиослодгоо зогсоохгүй бол олон аав, ээжийн хүү эцэг, эхдээ эсэн мэнд эргэж ирнэ гэсэн баталгаа үнэндээ алга аа.
Ганцхан сарын өмнө, дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, 19 настай Н “ходоод нь задарч”, эмнэлэгт хүргэгдсэн ч мэс заслын хүндрэлийн улмаас харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ хэргийн тухайд “Цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулаад, шүүх шинжилгээний газрын эмч нар үзлэг, задлан шинжилгээ хийсэн.
Урьдчилсан байдлаар "Ходоод нь цоорсон" гэсэн дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн мэргэжлийн эмч нараас тодорхой мэдээлэл авна уу. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Шалгалтын явцад дүрмийн бус дэглэлт хийсэн гэсэн ямар нэгэн зүйл тогтоогдоогүй. Мэргэжлийн байгууллагын өмнөөс дүгнэлт хийж болохгүй. Заавал нэг хүн дүгнэж, заавал нэг хүн ходоодыг нь цоо өшиглөчихсөн гэсэн дүгнэлтийг та бүхэн хийх гээд байна. Талийгаач цэргийн бие гадна талдаа хөхөрсөн, шарх сорви байгаагүй" гэж хэлж байна" гэж л ам ангайсан билээ.
Цэрэгт яваад, амь нас хохирогчийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх мөнгө олгодог гэх мэдээлэл бий. Зэрлэг балмад, танхай этгээдүүдийн гарт хүүгээ алдсан эцэг, эхийн сэтгэлийг мөнгө дэвтээхгүй л дээ. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнгөрсөн 2021 онд амиа алдсан цэргийн асуудлаар хуралдах үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг “Сүүлийн гурван жилийн эрүүл мэндийн судалгаагаар цэргүүдийн дунд сэтгэлзүйн өвчтэй хүмүүсийн тоо жилд 1.5 хувиар нэмэгдэн ирж байна” гэж хэлж байв.
Нийгэм стресс бухимдал ихтэй, ажилгүйдэл, ядуурал газар авч, амьдралын чанар муудаж буй энэ цагт цэрэгт очиж буй залуусын сэтгэлзүйн байдлыг судалдаг гэж сонсоогүй. Гаж донтой, хүнийг дарамталдаг, дэглэдэг эмгэгтэй хүмүүсийг хэрхэн ялгаж цэрэгт татах, дарга, офицеруудын сонгон шалгаруулалтыг чангаруулах гээд олон асуудал шийдэл хүлээсээр байна.
Цэрэг амиа алдаж буй нь хариуцлага сул байгаагийнх. Салбарын сайд, түүний удирдлагад буй албан тушаалтнууд ажлаа хэрхэн хийж буйн илрэл. Цаашлаад Засгийн газар иргэнээ хамгаалдаггүй, “Үхэх нь үхэж л байг” гэсэн байртай асуудалд хандаж буйн тодорхой жишээ гэж үзэх үндэслэлтэй.
Асуудал үүсэх бүрт Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөллөө гэх үгээр ам таглаад өнгөрдөг. Гэвч одоо энх цагт цэргийн албанд мордсон нэг ч гэсэн иргэнээ эсэн мэнд байлгахын тулд ажлаа хийж чадахгүй байгаа салбарын сайдаас нь эхлээд хариуцлага тооцох асуудлыг Засгийн газар хөндөх ёстой юм.
Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн орнуудад алдаа дутагдал гаргасан сайд, дарга нар иргэдээсээ уучлалт гуйн бөхөлзөөд л, гэмээ ухаарч, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэж буйг бид олонтаа харсан. Үүнтэй адил салбар хариуцсан Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд Зэвсэгт хүчний удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд бусдадаа үлгэр дууриал үзүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа хариуцлагаа ухамсарлан, огцорч чаддаг жишиг тогтоовол хэчнээн сайн бэ.
Зочин 2022-07-20 46.147.101.102
96484386 !!!!!! Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-07-20 66.181.184.58
Монголд халдварыг зориуд тарааж байгаа нь америкийн бодлогоор солонгос, японоос ирсэн жуулчин нэртэй тагнуул туршуулын хийсэн хэрэг юм. Одоохон барууны улсаас жуулчин авахаа зогсоо. Өвөрхангайд бас цахилгааны шугам унасан байгаа нь санамсаргүй хэрэг биш энэ бол жуулчин нэрээр орж ирсэн харийн хорлон сүйтгэгч нарийн хийсэн хэрэг байна. Нэн яаралтай барууны улсаас авдаг жуулчин гэгчийг зогсоо. Цэргийнхэн улсаа хамгаал. Монголыг оростой муутгах гээд барууныхан жуулчин нэртэй тэнэмэлүүдийг ирүүлсэн.
DR. ADITY 2022-07-20 102.89.39.179
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин 2022-07-20 192.82.91.34
Сайдад огт бэлтгэгдээгүй энэ мэтийн кранаар өргүүлж явсан сайданцарыг зайлуулах хэрэгтэй. Ер нь Д.Дорлигжав шиг зангарагтай сайд огт томилогдсонгүй 30 жил боллоо.
Зочин 2022-07-20 66.181.184.58
а******н Дорлигжавт сум зооно.
Зочин 2022-07-20 103.10.21.229
Монголд хариуцлагаа ухамсарлана гэдэг ойлголт байхгүй бүүр дээшээ дэвшиж дарга болдог хүрэлсүхийн үед бүрч их даамжирсан
ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2022-07-20 103.111.68.3
ЭНЭ УГ НЬ МАШ САЙН ГАРГАЛГАА ЮМ ШҮҮ ДЭЭ АЖЛЫН ХАРИУЦЛАГА Л АЛДСАН БОЛ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЧ СУРАХ НЬ ХУВЬ ХҮНИЙ ХҮМҮҮЖИЛ ЁС СУРТАХУУНТАЙ ИХ ХОЛБООТОЙ ЮМ МАНАЙД ДААН Ч ЭНЭ НЬ АЛГА ДАА 2018 ОНД ДОРНОГВИЙН АЙРАГТ ГАЛТ ТЭРЭГ БОРООНЫ УЛМААС ЗАМААСАА ГАРЧ ЯАМАН ДЭЭР НЬ НЭГ ГАЗРЫН ДАРГА НЬ НӨГӨӨГӨӨ ЗОДОЖ АЛСАН ГЭСЭН АСУУДАЛ ГАРАНГУУТ ЗАМТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД БАТ-ЭРДЭНЭ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЧ БАЙСАН ИНГЭЭД ИЙМ ЖИШИГ ТОГТОХ НЬ ДЭЭ ГЭТЭЛ ҮГҮЙ ЮМ АА.ХУВЬ ХҮНИЙ Л ХАРАКТЕР ЮМ ДАА.
Oojoo 2022-07-20 172.56.105.11
Tsergiin alba bish yaraga tamiin gazar.tseregt yavsan humuus bugd hatuu shiruun muuhai humuus boldog.
Зочин 2022-07-20 213.87.89.126
!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Zochin 2022-07-20 66.181.190.23
GARGAHGUIN TULUU SHUU, Anduursan bainaa
Zochin 2022-07-20 66.181.190.23
Tsereg. huchnii gazart hunii ersdel gargag, gargahiin tuluu ajilladag yum daa Tiimees hun. uregdeh. burd said.ogtsordoggui Delhiid. Tanhaichuud tonilooo
Зочин 2022-07-20 64.119.24.249
ЗХЖШ гэж бөөн авлига, Агаарын цэргийн командлал гэхэд штабын даргаар томилохын тулд 30-40 сая авдаг гэж ангийнхан ярьдаг. Тэгэж мөнгө төлж штабын дарга болсон хүн шархаа нөхөх гэж цэрэг гаргахгүй яах юм бэ.
Зочин 2022-07-20 139.5.218.42
AН-ын хулгайчууд, бусдыг гүжирдэж гүтгэх,дайрч доромжлох,худал цуу яриа тарааж, нэр төрийг нь гутаахыг зорьдог. Улс оронд дэг журам сулруулж,үймээн самуун дэгдээж, төр засгийн ажлыг үймүүлэх,нийгэмд эмх цэгцгүй байдал үүсгэхийг хичээдэг. Ард иргэдийн хэвийн амьдралыг бусинуулахыг оролддог.Одоо дэлхий нийтэд үүсээд байгаа эдийн засгийн хямрал ,юмны үнийн өсөлт,бараа таваарын хомсдол,,мөнгөний ханшны уналт зэргийг,төр засгийн эсрэг үймээн гаргахад овжин ашиглахаар хичээж байна
Зочин 2022-07-20 203.91.115.44
Хошуугаа худалдаж 5 цаас олдог арчаагүй хар яашка минь, хуцалгүй ажил төрөл олж хийгээч. Хошуу хуруу өгбсөө худалдаж суухаар
Зочин 2022-07-20 192.82.81.24
ТЭНЭГТ ОДОО МАН ЗАСАГ БАРЬЖ БАЙНА
иргэн 2022-07-20 43.242.242.59
Үнэн үнэн, төмс 4 5 мянга хүрэхэд л хүнс хөдөө аж ахуйн сайд бас огцрох өргөдлөө өгмөөр юм даа
Zochin 2022-07-20 66.181.184.77
БХЯ гэж үнэн дампуурсан газар бсон.Генерал цол авахаас өөр ажилгүй газар цэргээс олон генерал ажил хариуцлага мэдлэг боловсрол оооо хүмүүсийн цуглуулга !! Хүний амь эрсдээд бна!!! Хэрэгцээгүй олон генералаа халж ажил чаддаш хүмүүс тавь
Зочин 2022-07-20 103.57.94.32
Ерөнхийлөгч хэнд юугаа өгнө нь эрхийн асуудал битгий төрийн эрх рүү орллц
Зочин 2022-07-20 103.57.94.32
Анги бүр дээр тагнуулын төлөөлөгч амилуулж байж л цэгцэрнэ нэг хэсэг офицерууд их даварсан даа дарж өгөх хэрэгтэй шүү
зочин 2022-07-20 202.131.227.82
Огцрох нь байтугай генерал цолыг хулгайгаар бөөндөөд байгаа биз дэ
Зочин 2022-07-20 203.91.115.49
Эр цэргүүдээ хүчинддэг Монголын арми.
Зочин 2022-07-20 192.82.67.242
Монголд халдварыг зориуд тарааж байгаа нь америкийн бодлогоор солонгос, японоос ирсэн жуулчин нэртэй тагнуул туршуулын хийсэн хэрэг юм. Одоохон барууны улсаас жуулчин авахаа зогсоо. Өвөрхангайд бас цахилгааны шугам унасан байгаа нь санамсаргүй хэрэг биш энэ бол жуулчин нэрээр орж ирсэн харийн хорлон сүйтгэгч нарийн хийсэн хэрэг байна. Нэн яаралтай барууны улсаас авдаг жуулчин гэгчийг зогсоо. Цэргийнхэн улсаа хамгаал. Монголыг оростой муутгах гээд барууныхан жуулчин нэртэй тэнэмэлүүдийг илгээжээ.
Зочин 2022-07-20 64.119.24.249
Эргүү, шар хад орж сэтгэцээ үзүүл
Зочин 2022-07-20 192.82.67.242
Бүү х**. Хажууд чинь дайн болж байхад үхэх гээд байна уу? Дайн бол маш олон талаар өрнөдөг. Монгол улсыг дайнд татан оруулах бүх аргыг Барууныхан хэрэглэнэ.
зочин 2022-07-20 202.55.188.42
Тэнэг илжиг вэ хахахаха
Зочин 2022-07-20 192.82.67.242
Барууны нохой, урвагчийг а**а.
МОНГОЛ ХҮН 2022-07-20 202.55.191.130
АНГИ, НЭГТГЭЛҮҮДИЙН БҮХ ОФИЦЕР, АХЛАГЧ, АНГИЙН ЗАХИРАГЧ ГЭЭД Л БҮХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ 1 САРЫН ХУГАЦААТАЙ АНГИ ДЭЭР НЬ БАЙРЛУУЛААД, БХЯ, ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН УДИРДЛАГУУДЫГ БАЙНГЫН ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ХИЙЛГЭ. ТЭГЭЭД ЯМАР БОЛОХ НЬ ВЭ УДИРДЛАГУУД НЬ ШАЛГАНА БИЗ. ӨӨР ЯМАР АРГА БАЙГААН. МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ТУШААЛАА ГАРГААД Л БОЛОО Ш ДЭЭ
н**ш 2022-07-20 64.119.23.156
Батлан хамгаалахын сайд чинь наадамаар хулгайгаар дэслэгч генерал болоо биз дээ.
Зочин 2022-07-20 192.82.73.187
Юмны унэ бинзен тулш арай хэтэрч бна даа цахилгааны бичилт арай хэтэрхий их гарч бна шуу уунийг шалгадаг газар гэж бна уу ард тумний амьдрал туйлдаж бна шуу дээ засаг маш муу ажиллаж бна огцрох хэрэгтэй дээ еронхий сайд одоо оорчлолт хийх цаг бсон шуу
Зочин 2022-07-20 192.82.71.167
Социализмын үед ч мөн олон цэрэг б** алдах оргох амиа хорлох шатах гээд их л хэрэг гардаг байсан. Цэргийн насын 21 эхлээд татах хэрэгтэй
Зочин 2022-07-20 202.9.46.144
Огцрууллаа дараа нь нэг хүн тавигдлаа гээд сайхан болоод хэрэг зөрчил гарахгүй гэсэн үг биш. Асуудал хэрэг төвөг байж л байна. Илүү хөгжиж байж л бага зэрэг багасах байх даа.
Зочин 2022-07-20 66.181.160.32
наад цэргийн дарга сайд нар чинь яг огцорч харагдааж төрөөр зүгээр тэжээлгэж байгаа хойно хэн огцороё гээд явах вэ дээ угтаа бол бол дээд дарга нарыг чинь бүгдийг солих хэрэгтэй даанч тийм зоригтой хүн алга даа одоо ганц л зам байна хүүхдүүд ээ цэрэгт явуулахгүй байх
Зочин 2022-07-20 66.181.160.37
МАН бүхэлдээ харуцлага хүлээж татан буугдах цаг болчихоод байна.
Зочин 2022-07-20 192.82.67.242
Монголын цэргийн тагнуул ажлаа хий. Монголын зэвсэгт хүчнийг муутгаж, хооронд нь зөрчил үүсгэж хорлож явдаг гадаадын тагнуулын гар хөлүүд оло байна. Тэр гар хөлүүд зэвсэгт хүчин дотор байгаа учраас ийм хэргүүд тасрахгүй байна.
Зочин 2022-07-20 192.82.67.242
Бүх компьютерынхээ вирусыг шалга. Дотоод талдаа тагнуулаа сайн ажиллуул. Энэ мэт сэтгүүлч нарыг сайн шалга. Ямар тагнуулын сүлжээ монголд нууцаар хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж байгааг тогтоо. Зэвсэгт хүчин гэдэг бол өөрөө өөрийгөө тагнуулын сүлжээнээс цэвэрлэх чадвартай бай.
Зочин 2022-07-20 203.98.76.100
Хүүхдүүдээ хүмүүжилтэй, сэтгэлийн хаттай, ажил хийж чаддаг болгож өсгө ай.
Зочин 2022-07-20 202.126.89.8
Alban tushaalaasaa uhamsaraaraa ogtsoroh uhaan baihgui naaduuld chini.
zochin. 2022-07-20 202.72.245.220
chuuchdee chergiin alband yasanch yvuulachgui !!!! , eej ,aav ach duu nartaa minii chuu , chuvguud ereed oldochgui erdene bilee. Yasanch yvuulachgui