Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.07.20/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа аж.
Мөн хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт бэлтгэл хангах зарим арга хэмжээ, нийслэлийн хэмжээний цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрчим хүч, цахилгаан дулааны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Эдгээрээс гадна:
- Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт,
- Шатахууны үнийн талаар зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд, нэгдсэн мэдээлэл өгнө гэлээ.
Холбоотой мэдээ