Оросын төмөр замын компанийн Европ руу гарах гарцыг хязгаарласан. Уг хориг арга хэмжээг цуцлах хүсэлтийг Оросын төмөр замаас Европын холбооны зөвлөлд илгээжээ.
"Европын холбооны хориг арга хэмжээ нь Оросын төмөр замын нийгмийн ач холбогдолтой, хүмүүнлэгийн чиг үүргийг гүйцэтгэх боломжийг хязгаарласан. Мөн ОХУ-ын хүн амыг ялгаварлан гадуурхсан шинж чанартай" гэж уг хүсэлтэд мэдэгджээ. Эдгээр нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Европын холбооны өөрийнх нь актуудтай зөрчилдөж буйг ч бас дурдсан байна.
Европын холбооны зөвлөл Оросын иргэдэд зориулсан галт тэргийг тансаг зэрэглэлийн гэж ангилж, хүргэлт, засварыг нь хориг арга хэмжээний актаар хаах болсон юм. Европын холбооны зөвлөл хууль эрх зүйн зарчим, хэм хэмжээг зөрчиж, уг компанийг санхүү татахыг хориглосон хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан гэж тэд үзжээ.
Оросын төмөр замууд хориг арга хэмжээг шүүхээр давж заалдах нь найдваргүй гэлээ. Учир нь Европын холбооны шүүх хэтэрхий нэг талыг баримталдаг гэж Оросын төмөр зам үзэж байгаа тул ийн хүсэлт илгээжээ. Мөн Европын холбооны зөвлөл олон улсын эрх зүйн хэм хэмжээ, үйл ажиллагааны үндсэн зарчим, хориг арга хэмжээний дотоод зарчмыг зөрчсөн тухай нарийвчилсан нотлох баримтыг анхааралтай авч үзэн, шийдвэр гаргана гэдэгт тус компани найдаж байна.
"Оросын төмөр зам" ХК (TIN 7708503727) нь 2003 оны аравдугаар сарын 1-нд Төмөр замын яамны дэмжлэгтэй байгуулагдсан. Тус компанийн хувьцаа 100 хувь төрийн мэдэлд байдаг.
Эх сурвалж:Ak and M information agency