"Монголд цементийн хомсдол үүсэхгүй"" | News.MN

"Монголд цементийн хомсдол үүсэхгүй""

"Монголд цементийн хомсдол үүсэхгүй""

"Монголд цементийн хомсдол үүсэхгүй""

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос цементийн үнийн асуудлаар ярилцлаа.


-"Хөтөл цемент шохой" ТӨХК-иас есдүгээр сарын 1-н хүртэл задгай цементийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэрийг гаргажээ. Үүнтэй холбоотойгоор зах зээлд хомсдол үүсэх үү?

-Тус үйлдвэрт зургаан сард нэг удаа төлөвлөгөөт засвар хийдэг. Үйлдвэрийн тээрэм дотор байрладаг тоосго элэгдэж, хорогддог учраас төлөвлөгөөт засвар хийж, шинэчилж байгаа юм. Тиймээс нэг сарын хугацаатай чулуунцарынхаа нөөцийн хангасан. Засвар хийсний дараа шуудайтай цементийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлнэ. Задгай цемент үйлдвэрлэлийг нэг сарын хугацаатай гаргахгүй гэсэн үг. Энэ хэрэгцээг бусад цементийн үйлдвэрүүд дотооддоо хангачихна. "Хөтөл цемент шохой" үйлдвэр маань зах зээлийн 25-30 хувийг л хангадаг. Тиймээс энэ үйлдвэрийн засварын ажил зах зээлд нөлөөлөхгүй.

Бусад "Монцемент", "МАК" гэсэн үйлдвэрүүд зах зээлийн 70 орчим хувийг хангадаг. Зарим иргэд "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр зах зээлийг дангаараа хангадаг юм шиг ташаа ойлгож байна.

Нөгөө талаас томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай Дарханы замын ажилд цементээ хэвийн нийлүүлнэ. Энэ асуудал цементийн хэрэглээний оргил үед гарсан учраас олны анхааралд өртөж байх шиг байна.

-Тухайн үйлдвэрийн зүгээс ийм шийдвэр гаргаж байгаагаа урьдчилж салбар яаманд мэдэгдсэн үү?

-"Хөтөл цемент шохой" үйлдвэр нь Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын /ТӨБЗГ/ удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг учраас бидэнд сүүлд мэдээлэл өгдөг. Бид энэ бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай. Салбар яамнаас үндсэн бодлогоо баримталж ажилладаг. Хүн хүч цөөтэй учраас тэр бүр нарийн мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй. Гэхдээ үйлдвэрүүд яамтайгаа сүүлийн хоёр жил маш сайн уялдаа холбоотой ажиллаж байгаа.

Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн төлөвлөгөөт засварын шийдвэрийг манай яаманд мэдэгдэхгүйгээр гаргасан. Уг нь 14 хоногийн өмнө бидэнтэй зөвшилцөж, зөв мэдээллээ өгөх ёстой байсан. Гэнэтийн шийдвэр гаргасан нь ард иргэдэд хүнд тусч байна.

-Улсын хэмжээнд цементийн нөөц хэр байгаа вэ?

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд нийлээд өдөрт 10 мянга гаруй тонн цемент үйлдвэрлэдэг. Жишээлбэл, "Монцемент" компани Дорноговь аймгийн Өргөн сум, Улаанбаатар дахь тээрэмтэйгээ нийлээд өдөрт 4500 тонн, "МАК" өдөрт 3500 тонн, "Хөтөл цемент шохой" үйлдвэр 2500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээр үйлдвэр ямар нэгэн доголдолгүй ажиллавал богино хугацаанд шийдвэрлэх олон асуудал байна.

Нэг хэсэг тухайн үйлдвэрийн дотоод асуудал, зохион байгуулалтаас болж цементийн шуудайн хомсдолд, хил гаалийн асуудал үүссэн. Нөгөө талдаа төрийн байгууллагын уялдаа холбооноос шалтгаалж буй асуудал бий болсон. Салбар яамнаас үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллаж байна. Тодруулбал, долдугаар сарын 1-нээс хойш "МАК" үйлдвэрт 470 вагон, "Хөтөл цемент шохой" үйлдвэрт 365, "Монцемент" компанид 340 вагоны асуудлыг шийдвэрлэсэн.

Зах зээл дээр тонн цементийн үнэ тээвэр, ачилт, буулгалтын хөлстэйгөө 265-280 орчим мянган төгрөг байна. Үүнтэй холбоотойгоор "Хөтөл цемент шохой" үйлдвэр Улаанбаатарт 300 мянган төгрөгөөр , зарим аймгуудад 280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Цементийн үнийг бууруулахын тулд үйлдвэрээс хэрэглэгчдийн гар дээр шууд хүргэх нь зөв юм байна. Гэрээт борлуулагчдын гараар дамжихаар үнэ тогтоох асуудал гардаг.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд өөрсдийн борлуулалтын цэгээр зарж байна. Мөн томоохон гэрээлэгч бетон үйлдвэрийн аж ахуй нэгжүүд одоогийн үнээс ч хямд үнээр өмнө нь гэрээ байгуулж, тэр үнээрээ худалдан авч байгаа.

-Цементийг барилгын салбарын талх гэдэг. Томоохон үйлдвэрүүд улсын цементийн хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна уу?

-Монголын цементийн дотоодын хэрэглээ 1.8 сая тонн. Гэтэл үйлдвэрүүдйн суурилагдсан хүчин чадал 4.5 сая тонн байдаг. "Монцемент", "МАК", "Хөтөл цемент шохой" ТӨХК нэг сая тонны хүчин чадалтай. Дараагаар нь "Мөнхийнбаянгал" үйлдвэр, "Налгартүшиг", Ховдын цементийн үйлдвэр болон жижиг жижиг тээрмүүд бий. Ингэхээр Монгол Улс хэрэглээнээсээ хоёр дахин давчихсан хүчин чадалтай үйлдвэрүүдтэй.

Бид цаашид дахин үйлдвэр барих асуудалд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр байгаа үйлдвэрүүд юунд доголдоод байна вэ гэдгээ дүгнэж, эрэлт нийлүүлэлтээ уялдуулж ажиллах нь зүйтэй. Дахин үйлдвэр байгуулахдаа нухацтай хандахгүй хэрэглээнээсээ долоо дахин илүү хэрэгцээгүй үйлдвэр байгуулчихаад байна. Монгол Улс барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ судалгаа, тооцоотой хандах цаг болсон.

Салбар яамнаас барилгын материалын үнэ өсөхөөс нь өмнө маш их ажлыг хийдэг. Гэтэл үйлдвэрүүд бараа материалынхаа үнийг өсгөсөн өдрөө бидэнд мэдээлдэг. Бид аль болох төмөр замын тээвэрлэлт, эрчим хүч гэх мэт олон асуудлыг Засгийн газрын түвшинд танилцуулдаг ч үйлдвэрүүд эргээд зүй зохисгүй шийдвэрийг гаргадаг. Бид үнийг 50 мянган төгрөгөөр буулга гээд шууд буулгахгүй шүү дээ. Одоо байгаа үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг тогтворжуулсны дараа гадаадад цемент импортлох асуудлыг ярина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-20 46.147.101.102

34718647 !!!!! Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү –> https://cutt.ly/girl01646

Avatar

Иргэн 2022-07-20 66.181.180.193

Хятад орос солонгос гээд хаанаас бол хаанаас оруулж ирээд энэ цементийн үнийг бууруулаачээ, хэдхэн баян айлын хүсэл мөрөөдөлд Монголчууд бид сөхрөх ёсгүй. Цемент чинь суурь үнэд маш нөлөөтэй. Олигархиуд цементийг барьж Монголчуудыг сөхрүүлж бна. Үнэ ихтэй нийлүүлэлтээ хангаж чадахгүй өртөг өндөртэй үндэсний сорон мөлжигч үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр яадаг юм. Үнэ өртөг бууруулж, нийлүүлэлтийг ханга, чадахгүй бол гаднаас оруулахыг Төр зөвшөөрөөч. Бидэнд монополь үндэсний үйлдвэрлэгчид хэрэггүй

Avatar

Бат 2022-07-20 202.126.89.188

Ёстой үнэн

Avatar

Зочин 2022-07-20 66.181.182.110

Соц үед Хөтөл сард 1 сая тн цемент үйлдвэрлэж Монгол улыг тэр чигт нь хангаж болоод бдг бсн. Ардчилал гарахаас эхлээд Монголдоо ганц энэ үйлдвэрт шунагсад элбэгдорж.с эхлээд гарч ирж 9зд оны эхнээс хэвийн ажиллуулахгүй халаалт дулааныг зогсоож ажилчдыг цалингүй ажилгүй байлгаж эхэлсэн. Тгд хувьчлах асуудал яригдаад эхэлсэн. Барилгажуулалт эхэлж цемэнт шаардагдсан тул аргагүй ажиллулсаар ирсэн. Хятад улс манай бүх барилгын материалууд болон бусад бүх үйлдвэрүүдийн хаалгыг бариулж эхэлсэн..

Avatar

Зочин 2022-07-20 202.21.108.201

iim maluud turd suuj baih gej alaach eniig

Avatar

Зочин 2022-07-20 66.181.161.16

Хятад улс дэлхийн бүх цемэнтийн 60-70хувийг үйлдвэрлэдэг асар их хэрэглээтэй улс монголын цемэнт хятадын цемэнтээс 2дахин үнэтэй тусна монголоос авахгүй шдээ

Avatar

Зочин 2022-07-20 202.9.40.184

импортлох гэдэг нь гадахдаас оруулж ирэхийг хэлнэ.

Avatar

Зочин 2022-07-20 192.82.78.102

гаднаас авдаг гадагш нь зарж болдоггүй хэрэггүй үйлдвэрүүд гэнэ үү?.ажлаа сольдоо

Avatar

Зочин 2022-07-20 178.176.72.87

2 хөршдөө гаргах хэрэгтэй. Үйл ажиллагаа нь тогтворжихоор үнэ буурах биз. Хятадаас цемент байтугай нь ирэхгүй бгаа.

Avatar

РАВДАН 2022-07-20 66.181.160.72

ОРС х***а 2 ЯАСАН ГЭЖ МАНАЙ ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ ЦЕМЕНТИЙГ АВХАВ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-07-20 66.181.160.37

Хэрэггүй цементийн үйлдвэр гэж хуцдаг хулгайч өөрөө юу бүтээсэн болоод тэгж хэлж байна

Avatar

Ичиж байна 2022-07-20 192.82.91.34

Нүдэнд хүйтэн энэ н**ш сахлаа авчихаж болдоггүй юм байхдаа. Иймэрхүү хогнуудыг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-07-20 128.1.186.14

Бас нэг хуурамч дипломтой, хулгайч санаатай, хулдаасан багтай, шувтан мөртэй, шударга царайлсан, шуналын тулам.

Avatar

Зочин 2022-07-20 202.21.107.99

uildverlesen borlood bgaa um bol naad heregleenii 1.8 saya tonn gedeg chini hudlaa um bish uu

Avatar

mgl 2022-07-20 202.126.88.184

төр үхмэл, засаглал байхгүйтэй адил байгаагийн нэг том жишээ. том том бандгар жийп унасан, бүдүүн бүдүүн дарга нар улсыг удирдах биш хулгай хийх гэж л бидний толгой дээр сандайлж байна даа.

Avatar

шог 2022-07-20 66.181.188.213

Энэ хоосон толгойт л хэлтсийн дарга хийгээд байгаа юм даа

Avatar

Зочин 2022-07-20 202.9.46.35

Хятадаас цемент оруулдгаараа оруулж үндэсний үйлдвэрлэл нэртэй монополь үнэ тогтоож байгаа компаниудтай өрсөлдүүлж байж л үнэ буурна

Avatar

Зочин 2022-07-20 213.87.89.126

!!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-20 142.79.202.93

Ядаж энэ ямаан сахлаасаа салаасай билээ. Хөгжлийн банкны захирал банди сахлаасаа салаад арай дээр харагдах юм бнлээ

Avatar

Зочин 2022-07-20 192.82.74.59

МАН МУУ ЮМАА

Avatar

Зочин 2022-07-20 64.119.19.120

МАНгар царайтай

Avatar

Зочин 2022-07-20 202.126.90.20

Зайлааааачээ амьдралаа мэдэхгүй эргүү

Avatar

Зочин 2022-07-20 202.9.47.27

Ёоо л доо энэ хүн тэгээд Барилга хот байгуулалтын яамны хэлтсийн дарга юм уу. Арай ч дээ ийм хүмүүс дарга болж үнэн доромжлох юм аа.

Avatar

зочин 2022-07-20 59.153.115.60

Ноосны , ноолуурын ,сүүний урамшуулал өгдөг шигээ "Ногоо хураалтын урамшуулал" өгвөл олон ард иргэд ногоо хураалтан дээр ажиллана

Avatar

Зочин 2022-07-20 192.82.71.174

Sdaa

Avatar

lolo yumaa 2022-07-20 122.201.31.182

ineehuu uilahuu gaihaad.l bna. tsunh barigchaa gj…..

Avatar

Зочин 2022-07-20 103.229.120.164

Хүүе ярьж бга асуудал чинь тэнгэр газар шиг бна өрөөнөөсөа гараад газар дээр нь барилгын талбай дээр. Очоод бодитоор ньхараач орон сууцны үнэ өдрөөс өдөрт өсч бна. Илүү бга цементээ хямдруулаад өгөөч.

Avatar

Зочин 2022-07-20 192.82.71.50

хаха элэг элэг, энүүнийн сахал илүү гарсанаас цементийн үйлдвэр илүү гараагүй болоод эрэлттэй бгаад бгааг эрүүн дэхээ арчилахаас дутуугүй ойлгомоор юм. саад нь ч гэж бас нэг үлмэдэх

Avatar

Зочин 2022-07-20 202.179.26.182

ха ха сахал аа зулгаагаад дуугүй байсан чинь дээр юм байна.. Ямар логик алга

Avatar

луу 2022-07-20 202.179.21.197

энэ залуу жинхэнэ эдийн засгийн а******н уу. Нийлүүлэлт их байвал

Avatar

Эгэл 2022-07-20 66.181.161.116

Албан тасалгаанаас гарч үз,эрхэм дарга аа .Жаахан овсгоотой ажиллаж сур,эрх мэдэл нь байдаг гэтэл өрөөнөөсөө гардаггүй яадаг гар вэ?

Avatar

Зочин 2022-07-20 202.21.105.204

намчин эргүү бацаан юуугаа ч мэдэхгүй дандаа худлаа хуцна. Сайд нь дэд сайд нь төрийн нарийн нь гэж таарсан хэдэн таар шуудайнууд. Эд нараас юу ч хүлээгээд нэмэргүй угаасаа чадахгүй хэдэн хоосон толгой. Бүгдийг нь зайлуул чаддаг хүмүүст зайгаа тавиад зайлж үз. Хэрээ мэдэхгүй яасан ч дарга даамал болох дуртай суудалдаа шигдэж үхсэн хар бузарууд вэ. Барилгын салбар чинь элгээрээ хэвтлээ. Та нар бол яахав авилгалын мөнгөөрөө сайхан амьдарч байгаа байх. Ёстой юу ч гэхэв дээ эд нарыг нээрээ 🙁

Avatar

Зочин 2022-07-20 202.126.88.80

Ишшшш ийм юм ярьж ч суух гээ

Avatar

Мммм 2022-07-20 150.129.141.86

Усан тэнэг амьтан юмаа! Эд хэрэгцээний үед засвар хийнэ гэх шиг. Энэ н**ш "МАК", "Монцемент" хоёртой хувилдаж, хахууль авсан байх. Одоо үнэ тэнгэрт хадна.

Avatar

Зочин 2022-07-20 202.131.245.69

Ёстой мал юмаа нээрээ. Ядаж экспорт ярихгүй дээ

Avatar

Зочин 2022-07-20 202.9.46.14

Одоо байгаа цементийг үйлдвэрүүдээ зөв удирдаж ажиллацгаая!Дотоод боломжоо зөв ашиглая! Монголчуудаа хүндэлцгээж ,өөрсдөө хийцгээе ! Аль1 нам гэж туйлшрахаа больцгооё. 30 жил зөрчилдлөө юу хоживоо Одоо больё. Өмнөх ажил албаа шударга ,зөв хийцгээе! Элдэв муу үгээ больж үз !Улс төр гэж мэргэжил байхгүй " хэл, хил, мал гурав" байхад Монгол баян шүү!?

Avatar

Иргэн 2022-07-20 202.21.107.104

Энэ яасан тэнэг юм ярьдаг мал вэ

Avatar

Иргэн 2022-07-20 66.181.161.70

Слоиотой ярилцлага байна.

Avatar

Манай МАН мандтугай 2022-07-20 202.9.46.32

МАН яг ийм цүнх баригч нараасаа болж сөнөх үйлтэй нам юм да хөөрхий. Ардчилсан нам биш дотроосоо

Avatar

Зочин 2022-07-20 202.55.188.118

Эрээнээс цемент оруулаа. Монголд үйлдвэрдэгчид биш дхмчид л бгаа шүү дээ.

Avatar

Иргэн 2022-07-20 122.201.22.13

Энэ нэг гадна төрхөөрөө инээдтэй товарищ хэрэгцээнээсээ илүү үйлдвэр байгуулсан ч цементийн үнэ өсч хүрэлцэхгүй байна ч гэх шиг юм солиороод. Уг нь чиний хариуцсан ажил биш юм уу. Чи л ажлаа хийж чадахгүй байгаагаас ийм юм үүсч байна гэдгийг ухаараач мал аа.

Avatar

Жагай 2022-07-20 202.9.41.28

Мөк, монцемент компаниуд монополдож гэрээт борлуулагчаар дамжуулан худалдана гэж өөрсдийн компаниар худалдаж үнийг зориудаар өсгөж байна

Avatar

Зочин 2022-07-20 124.158.64.188

Энэ нөхөр нэг иймэрхүү л юм яринд доо. Чааваас гэж. Угын мэдлэг боловсролгүй гар ш дээ. хуурамжаар дипломтой болчихсон гар. барилгын инженер биш. хувийн сургууль төгсөж хууль мэргэжлийн диплом авсан нөхөр барилгын яаманд байдаг….. Ядаж байхад дээр БӨӨ гээд байгаа бас монгол үнэндээ авах юм алга дооо

Avatar

Зочин 2022-07-20 202.179.21.197

Энэ хүүхэдэд ямар ч мэдлэг алга

Avatar

Бухимдагч 2022-07-20 183.81.171.2

Цемент Улаанбаатар хотод задгай тонн нь 320000 төгрөг байна. Юун илүү гарсан их хүчин чадал вэ? тийм юм байхгүй,өдөрт гарч байгаа цемент нь хэрэгцээгээ дийлэхгүй, хиймэл хомсдол үүсгэж байна. Гаднаас оруулж ирэхийг хаачихсан, МАК МОНЦЕМЕНТ хоёр монополь тоглолт хийж байна. Гадаадын болон Хөгжлийн банкны зээл, валютын ханшны алдагдлаа хиймэл хомсдол үүсгэж хааж байна. Энэ бол гэмт хэрэг. Чи амьдрал дээр нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Өрөөндөө дэмий сууж худал мэдээлэл ярьж суухаар гадуур судлаач

Avatar

Зочин 2022-07-20 82.135.30.192

Suuriluulsan huchin chadal ni ikh ch asuudaltai baina geed baina malaa. Hun doromjlohoosoo iluu jaahan yum oilgoj sur.

Avatar

Зочин 2022-07-20 202.131.225.53

oilgosongui

Avatar

Chenj parazite bga tsagt ymnii une buurana gj no 2022-07-20 103.212.118.119

ene une yarijee Mongold tsementnii uildver hangalttai bga daanch bodlogo alga deer n chenjuud gej shn l***r parazit bna

Avatar

Зочин. 2022-07-20 64.119.16.170

7 ДАХИН ИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР БАЙГЖУЛСАН. Тэгээд хомсдолд ороод гадаадаас аваад байдаг.

Avatar

Зочин 2022-07-20 202.179.21.197

харин тийм Наад залуу чинь жинхэнэ эдийн засгийн а******н жараахай байна

Avatar

Бат инженер 2022-07-20 202.126.89.229

2000-2010 -аад оны хооронд Замын Үүдээр цемент орж ирж байна уу гээд яаж байлаа даа. Иллү юм барьчихсан гэнэ үү Солиор воо ОХУ-д гаргахгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж