Оросын хакерууд НАТО-ийн гишүүдийг онилж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Оросын хакерууд НАТО-ийн гишүүдийг онилж байна

Оросын хакерууд НАТО-ийн гишүүдийг онилж байна

Оросын гадаад тагнуулын албанд (SVR) ажилладаг байж болзошгүй кибер тагнуулчид хакердах кампанит ажлын хүрээнд НАТО-ийн орнуудыг онилж буйг салбарын шинэ тайланд дурджээ. Хакерууд өөрсдийгөө мэдэгдэхгүйн тулд “Google Drive”, “Dropbox” зэрэг цахим хадгалах үйлчилгээг ашиглаж байна гэж кибер аюулгүй байдлын Пало Алто компани мэдэгдэв.

Тодруулбал, Элчин сайдуудын уулзалтын хөтөлбөрийг агуулсан цахим шууданг хакердах оролдлого гарсан байна. Тус  цахим шуудан тавдугаар сараас зургадугаар сарын хооронд барууны болон НАТО-ийн хэд хэдэн дипломат төлөөлөгчийн газарт илгээгджээ. 

“Dropbox”-ын төлөөлөгч “Sky News”-т хэлэхдээ, "Бид энэ асуудлаар салбарынхаа түншүүд болон судлаачидтай хамтран ажиллаж, хэрэглэгчийн бүртгэлийг нэн даруй идэвхгүй болгосон гэдгээ баталж байна" гэв.

Халдага үйлдэгчид нь 2020 онд Оросын тагнуулчдад АНУ-ын засгийн газрын есөн агентлагийн сүлжээнд нэвтрэх боломжийг олгосон гэх хэрэгт буруутгагдсан  байгууллагын нэг хэсэг гэж Пало Алто компани  дүгнэв. Хакерууд АНУ-ын кибер аюулгүй байдлын “Mandiant” компанийн хэрэгслийг хулгайгаар ашиглахыг оролдсон. Энэ ажиллагааг нь амжилттай илрүүлсэн  тул АНУ-ын эрх баригчид дорвитой хариу арга хэмжээ авахад шаардлагатай болжээ. Тиймээс Орос болон тус улсын албан тушаалтнуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлахад хүрэв. Гэвч  Москвагийн  хэвлэлийн төлөөлөгчид буруутай гэдгээ удаа дараа үгүйсгээд байна.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж