"Цементийн жижиглэнгийн үнэ өссөн, үйлдвэрүүд үнээ нэмээгүй"

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

"Цементийн жижиглэнгийн үнэ өссөн, үйлдвэрүүд үнээ нэмээгүй"

"Цементийн жижиглэнгийн үнэ өссөн, үйлдвэрүүд үнээ нэмээгүй"

Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2022.07.20/ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хийж буй магадлалын хугацаа ирэх сарын 1-нээс дуусч байгаатай холбоотой мэдээлэл хийлээ.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.МАГНАЙСҮРЭН:

-УИХ-аас 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2022 оны төсвийг баталсан. Үүнтэй холбоотой Засгийн газарт хоёр чиглэлээр үүрэг өгсөн тогтоол батлагдсан. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой үнийн индексийг батлах. Хоёрдугаарт, өмнө нь батлагдсан төсөл арга хэмжээний төсвийн өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг өгсөн. Чиглэлийн дагуу долдугаар сарын 1-нд тайланг танилцуулах байсан. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн 1122 төсөл жагсаагдаж, 800 гаруй төслийг магадлах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Хоёр ч удаа Засгийн газарт танилцуулж, Сангийн яамтай хамтарч мөн танилцуулсан.

Ингэснээр нийт 533 төсөл магадлагдаж, барилгын материалын үнийн өсөлтийг харгалзаж 2023 оны төсөвт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай болохыг мэдэгдсэн байгаа.

Засгийн газар дэмжиж төсвийн байнгын хороонд танилцуулах үүрэг өгсөн. Олон талаас нь авч үзсэний эцэст үлдсэн  317 төсөл хөтөлбөрүүдийг мөн хамруулах боломж гарсан байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар хамрагдалт хангалтгүй байна. Барилгын материалын үнийн өсөлтийг тооцооллоо ирүүлээгүй байгууллага, аж ахуй нэгжүүд наймдугаар сарын 1-нээс өмнө тооцуулах боломжтой.

-Ямар шалтгааны улмаас компаниуд үнийн өсөлтийг тооцуулахаас татгалзаж байна вэ?

-Нэгдүгээрт, баяр наадмын амралтаас шалтгаалсан. Хоёрдугаарт, бичиг баримт дутуу зэрэг байгаа. Мөн төслийн ихэнх гүйцэтгэл хийчихсэн тохиолдолд үнийн өсөлтийг тооцуулахаас татгалзаж байж болно. Бичиг баримтын тухайд гүйцэтгэгч компани, зураг төсөл, орон нутгийн зөвшөөрлийн гарын үсэг шаардлагатай. Эдгээрээс шалтгаалж хүсэлтээ өгөхгүй байгаа тохиолдол байна.

Барилга хот байгуулалтын яамнаас бүх сайд нар руу хүсэлт хүргүүлсэн. Танай яаманд ийм төсөл арга хэмжээ байна. Үүний төсвийг 2023 оны төсөвт суулгаж ажиллах шаардлагатай гэдгийг ч хүргүүлсэн.

Гэхдээ улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэгчид хангалтгүй хамрагдаж байна. Бид зөвхөн барилгын материалын үнийг л тооцож байгаа. Түүнээс тоног төхөөрөмжийн өртгийг тооцох боломжгүй.

-Цементийн үнийн өсөлт, хомсдолыг хэрхэн тооцоолсон бэ?

-Цементийн хувьд тээвэрлэлт дээр онцгой анхаарч ажиллаж байна. МАК, Монцемент, Хөтөл зэрэг томоохон үйлдвэрүүдийн цемент тээвэрлэлтэд анхаарч байгаа. УБТЗ ХНН-тэй хамтарч асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхийг хичээж байна. Вагоны ханган нийлүүлэлт зэрэгт. Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьд задгай цемент худалдаалахыг ирэх есдүгээр сар хүртэл хязгаарласан. Засвар хийх хугацаанд ууттай цементийн борлуулалт бол хийгдэнэ. Хөтөлийн үйлдвэр дотоодын цементийн 25-30 хувийг хангадаг учир иргэд санаа зовох шаардлагагүй. Цаашид Ховдын үйлдвэр ашиглалтад орж байгаа учраас цементийн хомсдол үүсэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Цементий үнийн хувьд дунджаар 270-310 мянган төгрөг байна.

Бусад бүтээгдэхүүний хувьд урд хилээр өдөрт 40-50 чингэлэг орж ирж байгаагийн тал нь барилгын материал байгаа.

Цементийн жижиглэнгийн борлуулалт дээр үнэ өсч байгаа болохоос томоохон үйлдвэрүүд үнээ нэмээгүй гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж