Шри-Ланка: Шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулна

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Шри-Ланка: Шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулна

Шри-Ланка: Шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулна

Шри-Ланкын парламентын гишүүд шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулахаар болсон. Учир нь тус улсын экс удирдагч эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаалаас болж улс орноо орхин дүрвэж, албан тушаалаасаа огцроод буй.

Одоогийн байдлаар түр удирдагчаар ажиллаж байгаа ерөнхий сайд Ранил Викрмесингхэ энэ албан тушаалд эрх баригч намаас нэр дэвшсэн бөгөөд дараагийн ерөнхийлөгч болох хамгийн магадлал өндөртэй хүнээр нэрлэгдэж байна. Гэвч ерөнхийлөгч Готабая Ражапаксаг огцорсны дараа эсэргүүцэгчид ерөнхий сайдаа ч бас огцруулах шаардлага тавьжээ. Ерөнхий сайд Викрмесингхэгийн гол өрсөлдөгч нь  сөрөг хүчний, тэрс үзэлтэй эрх баригч намын гишүүн Дуллас Алахаперума аж.

Парламентаас хэн сонгогдсон нь 2024 оны арваннэгдүгээр сард дуусах Ражапаксагийн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах эрхтэй болно. Шри-Ланка  улс дампуурч, хоол хүнс, түлш болон бусад үндсэн хангамжийн хурц хомсдолтой тулгарсан. Тиймээс Олон улсын валютын сан (ОУВС)-тай тусламжийн багцын талаар гацсан хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд тус улсад тогтвортой засгийн газар хэрэгтэй болжээ.

Нийт 225 парламентын гишүүн өнөөдөр /2022.07.20/ санал өгөх эрхтэй. Өрсөлдөгч Дуллас саналын талаас илүү хувийг авбал ерөнхийлөгчийн  албан тушаалыг шууд авна гэсэн үг.

Энэ бол Викрмесингхе, Алахапперума болон зүүний үзэлт Үндэсний Ардын хүчний намын удирдагч Анура Кумара Дисанаяке нарын гурван талт өрсөлдөөн юм.

Алахаперума бол Шри-Ланкын эрх баригч Подужана Перамуна намын ахмад гишүүн юм. Тус нам нь сүүлийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ражапаксагийн нам болно. Сайд асан тэрбээр дөрөвдүгээр сард эсэргүүцлийн жагсаал эхэлсний дараахан огцорсон Засгийн газрын гишүүдийн нэг юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж