"Ханжоу 2022" Азийн наадмын шинэ тов батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

"Ханжоу 2022" Азийн наадмын шинэ тов батлагдлаа

"Ханжоу 2022" Азийн наадмын шинэ тов батлагдлаа

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19-р наадам цар тахлын улмаас хойшлогдсон билээ. Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-өөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпийн хороо болон зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж, шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна.

Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу 2022” Азийн 19-р наадмыг 2023 оны есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Энэ удаагийн Азийн наадмын хөтөлбөрт цахим спортын төрлүүд багтсан нь онцлог. Тухайлбал, "PUBG Mobile", "Dota 2", "Hearthstone", "League of Legends", "FIFA", "Street Fighter V", "Arena of Valor", "Dream of the Three Kingdoms 2" гэсэн найман төрөлд тамирчид өрсөлдөх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж