Швейцар улсад экспортолсон барааны 99 хувийг алт эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Швейцар улсад экспортолсон барааны 99 хувийг алт эзэлжээ

Швейцар улсад экспортолсон барааны 99 хувийг алт эзэлжээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улс 2022 оны эхний хагас жилд нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.3 ам. доллар, импорт 3.9 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 (26.0 хувь) тэрбум ам.доллараар, экспорт 1.2 (29.9 хувь) тэрбум ам.доллараар, импорт 687.0 (21.1 хувь) сая ам.доллараар тус тус өсчээ. Харин экспорт өмнөх сараас 59.8 (4.7 хувь) сая америк доллараар буурсан бол импорт 22.9 (2.9 хувь) сая ам.доллараар өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 534.8 (64.8 хувь) сая ам.доллароор өсчээ. Харин 2022 оны зургадугаар сард 413.7 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 82.8 (16.7 хувь) сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.

БНХАУ-тай 2022 оны эхний хагас жилд 5.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 62.3 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 47.2 хувийг чулуун нүүрс, 36.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлж байна.

Экспорт 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар, зэсийн баяжмалын экспорт 277.8 сая ам. доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж