Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах арга

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

FASHION

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах арга

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах  арга

Наадмын урт амралтаар хэн хүнгүй хөдөө гадаа явж, аялж зугааллаа. Хэрэв та борлосон  арьсаа цайруулахыг хүсвэл байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Химийн найрлагатай цайруулах үйлчилгээт бүтээгдэхүүний арьсанд  үзүүлэх сөрөг нөлөө их тул гэрийн аргаар, органик бүтээгдэхүүн ашиглаж цайруулж болно.  Нарнаас хамгаалах тосыг эхний ээлжинд түрхсээр байхыг зөвлөж байна.  Таны арьс цасан цагаан болохгүй ч мэдэгдэхүйц цайрсан байх болно.

1. Нимбэгний шүүс ашиглах

Нимбэгний шүүсийг олон мянган жилийн турш байгалийн гаралтай арьс цайруулагч болгон ашиглаж ирсэн.  Энэ нь арьсыг бага зэрэг цайруулах ба найрлагандаа арьсны бараан эсийн дээд давхаргыг гуужуулагч хүчил агуулдаг.  Цэвэр нимбэгний шүүс нь арьсыг цочроох гэмтэй тул нимбэгний шүүсийг устай тэнцүүлэн хольж  бэлтгэнэ.  Хөвөн бөмбөлөг аваад уусмалыг арьсан дээрээ тараана. Эсвэл салфеткан маскт уусган, 15  минут байлгаад бүлээн усаар угаана. Хөвөн бөмбөлгөөр тараасан ч 15 минутын дараа угаана.

Нимбэгний шүүсний уусмалыг долоо хоногт хоёроос гурван удаа түрхээрэй.  Үүнээс олон удаа хэрэглэх нь арьсыг цочрооход хүргэдэг.  Нимбэгний шүүсийг зайлж угаасны дараа чийгшүүлэгч түрхээрэй. Учир нь шүүс нь арьсыг хуурайшуулдаг.

Уусмалыг гурваас дөрвөн долоо хоног хэрэглэсний дараа үр дүн нь харагдах болно.  Нимбэгний шүүс нь агшин зуур гэрэлтүүлэх нөлөө үзүүлдэггүй ч байгалийн гаралтай хамгийн үр дүнтэй шийдэл юм.

2. Нимбэгний шүүс, сүүтэй ваннд хэвтэх


Хүссэн температуртай ваннд нэг аяга өтгөн сүүг мөн адил нимбэгний шүүстэй хамт хийж өгнө. Нимбэгний шүүс, сүүтэй ваннд 20 минут хэвтэх нь арьсыг цайруулахаас гадна тайвшруулах үйлчилгээтэй. Мэдээж усанд биеэ дэвтээсний дараа цэвэр шүршүүрт орж, чийгшүүлэгч тос түрхээрэй.

3. Тарагтай зөгийн балтай маск
Сүүтэй адил тараг нь арьсыг цайруулах фермент агуулдаг.  Зөгийн бал нь чийгшүүлэгч, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тус хоёр найрлага нийлээд тэжээлийн маск үүсгэдэг.  Зөгийн бал, тарагнаас бага  зэргийг  хольж, нүүр, биедээ түрхэнэ.  Бүтэн 15 минут байлгаад бүлээн усаар угаана. Энгийн, элсэн чихэргүй тараг хэрэглэхээ мартуузай.  Элсэн чихэртэй эсвэл амттай тараг хэт наалдамхай болно. Зөгийн балны оронд авокадо нухаж эсвэл зуун наст хэрэглэж үзээрэй.

4. Анхаарах зүйлс

Долоо хоногтоо нэгээс хоёр удаа арьсаа гуужуулж байх хэрэгтэй. Учир нь арьсны үхсэн эсүүд өнгөний хувьд бараан байдаг ба шинэ эс тодроход саад учруулдаг.

Өдөр бүр чийгшүүлэгч тос түрхэж, наранд ил гарах цагаа багасгаснаар хурдан цайрдаг. Мөн нарны тос тогтмол хэрэглэснээр нэмж борлодоггүй ба сэвхтэхгүй.

Хамаагүй химийн гаралтай цайруулах бодис ашиглаж гоо сайхнаа золиослохгүй байхыг хүсье. Учир нь хүн бүр өөр өөрийн арьсны онцлогтой юм. Тиймээс эхний ээлжид органик бүтээгдэхүүн ашиглахыг зөвлөж байна.

Эх сурвалж: WIKIHOW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж