Ц.Элбэгдоржид үүсгэсэн хэрэг нотлогдоогүй тул прокуророос хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржид үүсгэсэн хэрэг нотлогдоогүй тул прокуророос хэрэгсэхгүй болгожээ

Ц.Элбэгдоржид үүсгэсэн хэрэг нотлогдоогүй тул прокуророос хэрэгсэхгүй болгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш хэд хэдэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.  “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийн хувьцааг оросуудаас худалдан авсан асуудалд оролцсон эсэх,  мөн “Эй Эс Юу” ХХК-ийн арван хувийн хувьцааг авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй зэрэг асуудлаар АТГ шалгаж байсан. Тэгвэл  тус үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан асуудалд оролцоогүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй болох нь мөрдөн шалгах явцад тогтоогджээ.

Түүнчлэн “Эй Эс Юу” ХХК-ийн харъяа Америк сургуулийн хувьцааны 10 хувийг авахдаа хуулийн дагуу  худалдан  авсан болох нь шалгалтын явцад мөн тогтоогдсон байна. Түүнийг дээрх асуудалд холбож таван жилийн турш АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, үүнд Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж ажилласан  байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хаасан агаад шалгаж буй асуудлууд үндэслэлгүй хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг холбоогүй хэрэгт буруутгаж, бусдыг хэлмэгдүүлж болохгүй зарчим барьж хуулийн хүрээнд прокурорууд ажиллаж буй нь хуулийн засаглал бэхжихийн эхлэл юм.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж