ҮСХ: Хүнсний ногоо, шатахууны үнэ инфляцид хамгийн их нөлөөлсөн

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

ҮСХ: Хүнсний ногоо, шатахууны үнэ инфляцид хамгийн их нөлөөлсөн

ҮСХ: Хүнсний ногоо, шатахууны үнэ инфляцид хамгийн их нөлөөлсөн

Цар тахлын давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж сүүлийн жилүүдэд инфляци тогтвортой өсч буй. Бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляциар хэмждэг. Инфляци 16.1 хувьд хүрэхэд хүнсний ногоо, бензин, шатахуун, тээврийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2022.07.19/ мэдээлэв.

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт тасралтгүй өсч байгаа энэ үед инфляци өсөх нь тодорхой ч өсөлтөд голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүн нь анхаарал татаж байна.

Тодруулбал, 2022 оны зургадугаар сарын байдлаар хүнсний ногооны үнэ жилийн 70.5 хувь өсч инфляцид 1.6 нэгж, бензин, шатахууны үнэ 62.9 хувь өсч 2.7 нэгж, голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцийн 31.7 хувьд нөлөөлжээ. 2022 оны зургаадугаар сард үнийн өсөлт улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувь, өнгөрсөн оны эцсээс 9.5, өмнөх сараас 1.5 хувь өссөн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувь өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургадугаар сард улсын хэмжээнд 16.1 хувь гарсны 5.8 нэгж хувь буюу 36% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Инфляци өнгөрсөн сард 16.1 нэгж хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж