Х.Баттулгын өрийг өөрөөр нь төлүүлье!

Хуучирсан мэдээ: 2022.07.20-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын өрийг өөрөөр нь төлүүлье!

Х.Баттулгын өрийг өөрөөр нь төлүүлье!

Хөгжлийн банкнаас олгосон 1.6 их наядын чанаргүй зээлийн асуудал нэг хэсэгтээ л нийгмийн гол дуулиан болж байв.  Нийтдээ 71 зээлдэгчийн баримт, нотолгоотойгоо дэлгэгдэж,  Хөгжлийн банкийг тонож идсэн хэргийн араас АТГ, хууль, шүүхтэйгээ мөрдөж эхэлсний үр дүнд  долдугаар сарын байдлаар нийтдээ 485 тэрбумын зээл төлөгдсөн байдаг.

Тус банкны хамгийн том зээлдэгч болох "Кью Эс Си" компани 191.1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулснаа Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг  Ерөнхий сайдад бичсэн ил захидалдаа дурдсан. Тэгвэл Х.Баттулгын  Хөгжлийн банкнаас зөвлөх, туслахаар дамжуулан авсан их хэмжээний зээлийг хэн төлөх вэ гэх асуулт тавигдаж буй.

“Нью Яармаг хаусинг прожект" ба 117 тэрбум

Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг нь  “Нью Яармаг хаусинг прожект" компани. 2015 онд Хөгжлийн банкнаас “Шинэ Яармаг” хороолол барихаар 145 тэрбум төгрөгийн зээл авснаас 59 тэрбумыг нь эргүүлэн төлж өдгөө 117 тэрбумын өр үлджээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал нь Х.Баттулгын туслах  Ц.Ууганбаяр.  Түүнийг эрүүл мэнддээ хохирол учруулж болзошгүй гэх үндэслэлээр хууль, шүүхийнхэн өнгөрсөн хавар баривчилж, хэсэг саатуулж байгаад сулласан байдаг. Тэрбээр 14 жил Х.Баттулгын туслах хийсэн,  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалга өгсөн нь илэрч, багагүй дуулиан тарьж байсан залуу аж.

“Нью Яармаг хаусинг прожект"-ийн авсан энэхүү өрийг нь хэн төлөх нь өнөөдөр ч тодорхойгүй 2019 онд Хөгжлийн банк энэ асуудлаар шүүхэдсэн ч, шүүх илтэд тус компанийн талд үйлчилсэн нь үнэндээ хардлага дагуулж буй.

Үнэндээ захын нэг зөвлөх их хэмжээний зээл авчхаад таван жил шахам шүүх цагдаагаар явсан ч Хөгжлийн банкны хохирлыг барагдуулахгүй байгаагийн ард том улстөрч бий нь ойлгомжтой. Тэр тусмаа барьцаанд тавьсан 20 гаруй объектоо шүүхийн шийдвэрээр гаргуулаад авна гэхээр энэхүү зээл жинхэнэ эзэн нь хэн гэдэг нь бүр тодорхой болж байна.

“Пирамид орд” ба 23.2 тэрбум

Хөгжлийн банкийг тонож идсэн луйварчдын нэг нь  “Пирамид орд”-ын Г.Цолмон. Гэхдээ нэрэн дээрээ Г.Цолмон бичигдсэн ч нэдэр дээрээ Х.Баттулга байсан нь бас баримтаар нотлогддог. Учир нь “Пирамид-Орд” компани нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа МоАХ-ын эзэмшилтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх 9.9 мянган м.кв газрыг, мөн дээр нь баригдсан дөрвөн орон сууцыг барьцаанд тавьсан байдаг.  Уг газар, барилгыг барьцаанд тавих бичигт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмаа гарын үсэг зурсан байдаг.  Гэхдээ “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг Х.Баттулга 2015 онд үйлдэж байсан нь олон нийтэд ил болсон.  Харамсалтай нь, Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй гэх хэрэгт Г.Байгалмааг АТГ-аас шалгаж буй гэх мэдээлэл ч цацагдсан.  Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Хөгжлийн банкийг тонож идсэн луйвраа доод хүмүүстээ тохоод зүгээр өнгөрөх гэсэн дүр зураг харагдаж буй.

Хөгжлийн банкийг тонож идсэн гэх хэрэгт цөөнгүй улстөрч, бизнесмэн нэр холбогдож, захаасаа өр зээлээ бүрэн барагдуулж байна. Авчиг Х.Баттулгын авсан зээлийг хэн төлөх нь тодорхойгүй. Хууль, шүүхийн мөрдлөг юу болж буй нь ойлгомжгүй байна.

“Улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр хариуцлагагүй хүмүүсээс үүдэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагаж, Хөгжлийн Банкийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хүмүүстэй хуулийн дагуу хатуу  арга хэмжээ авна” гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Мөн эрх баригч намын генсек Д.Амарбаясгалан “Хөгжлийн банкнаас 1.5 тэрбум ам.долларыг 10 жил гаруй хугацаанд авчихаад төлдөггүй, 5-6 жил шүүхдээд яваа, улсын гаднаас зээлж ирсэн мөнгийг шамшигдуулж байгаа хүмүүстэй тэмцэх”-ийг нийгмийн хэлэлцүүлгийн үеэрээ уриалж байсан. Атал экс Ерөнхийлөгчийн идсэн, уусан луйвардсан гэх хэргийг мөрдөж шалгахыг шаардаж буй эрх баригчид, хууль шүүхийнхэн алга.  Камерын өмнө нь том жижиггүй, эр, эмгүй, дарга цэрэггүй “Өрийг нь өөрөөр нь төлүүлье” гээд байсан, яалаа. Х.Баттулгын Хөгжлийн банкийг тонож идсэн өрийг өөрөөр нь төлүүлэхээс өөр хэн төлөх гэж. Мэдээж, МАН төлөхгүй нь лав.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж