Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 143 нь Улаанбаатар хотод, 38 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт хоёр, Дархан-Уул аймагт долоо, Дорноговь аймагт нэг, Орхон аймагт нэг, Өмнөговь аймагт 25, Ховдод гурван хүн бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 412 хүн халдвар авч хяналтад бүртгүүлжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд Covid-19-өөр өвчилсөн 654 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин долдугаар сарын 8-наас хойш нас баралт бүртгэгдээгүй гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөсөөр байна. Баяр наадмын өмнө долдугаар сарын 8-ны статистик мэдээллээр улсын хэмжээнд 71 хүн халдвар авч байсан бол өнөөдрийн байдлаар 100 давж, халдварын тоо нэмэгдэх болжээ.
Улсын онцгой комиссоос Монголд цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа талаар мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ