Абэг 2.5 секундэд аврах боломжтой байжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Абэг 2.5 секундэд аврах боломжтой байжээ

Абэг 2.5 секундэд аврах боломжтой байжээ

Японы ерөнхий сайд асан энэ сарын 8-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдсан. Түүнийг хоёр удаа буудсан бөгөөд эхнийх нь алдаж, хоёр дахь нь нуруун тус газар нь оножээ. Хэргийг Японы аюулгүй байдлын албаны шинжээчид шинжилж үзээд, эхний буудлагын дараа 2.5-хан секундэд амжиж түүнийг холдуулсан бол аврах боломжтой байсан гэж үзжээ. Аюулгүй байдлын мэргэжилтнүүд нарийвчилсан мэдээлэл гаргаж авахын тулд өөр өөр өнцгөөс авсан бичлэгүүдийг шалгасан.

Галт зэвсэг ашигласан халдлага ховор тохиолддог, улстөрчид нь харьцангуй сул хамгаалалттай явдаг Япон орныг энэ хэрэг ихээхэн цочирдуулсан. Тус улсын одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида аюулгүй байдлын алдааг хүлээн зөвшөөрчээ.

Абэг үг хэлж байхад гэмт этгээд хэдхэн метрийн зайд ямар ч хяналтгүйгээр, чөлөөтэй явж байсныг бичлэгээс харж болно. Жо Байденыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед аюулгүй байдлыг хариуцаж байсан “Global Threat Solutions” компанийн тэргүүн Кеннет Бомбэс хэлэхдээ “Тэд халдлага үйлдэгчийг Абэ Шинзогийн араас зориуд ирж байгааг харсан байх ёстой” гэж хэлжээ.

Хэрэгтэн Ямагами нь эхний буудалтаа хийх үедээ Абэгээс долоон метр зайтай байсан бол хоёр дахь удаагийн оролдлогоо таван метрийн зайнаас хийжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж