19.7 га талбайд тарьсан төмсөөр дотоодын хэрэгцээг бүрэн хангана

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

19.7 га талбайд тарьсан төмсөөр дотоодын хэрэгцээг бүрэн хангана

19.7 га талбайд тарьсан төмсөөр дотоодын хэрэгцээг бүрэн хангана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр энэ онд атрын дөрөвдүгээр аяны хүрээнд 18.4 мянган га талбайд төмс тариалжээ. Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж тус аяныг өрнүүлж буй. Монгол Улс энэ онд 386 мянган га талбайд үр тариа, үүнээс 363 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 65 мянган га-д тосны ургамал, 19.7 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ тариалж, 335 мянган  га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн тоон мэдээгээр энэ оны долдугаар сарын 1-ний байдлаар төмс тариалалт 99.5 хувийн биелэлттэй, хүнсний ногоо тариалалт 10 мянган га талбайд тариалахаас 114.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэлээ.

Ингэснээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах төлөвлөгөөг хангах зорилттой байгаа аж. Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны 118 дугаар тогтоолоор хүнсний ногооны тариалалтыг нэмж, эхний ээлжинд ил талбайн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор зах зээлд борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр импортоор болон дотоодоос худалдан авч буй төмс, хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар нэг метр талбайд 0768 квт/цагаар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулсан юм.

Ямартай ч дотоодод тариалсан хүнсний ногоогоор иргэдийн хэрэгцээг бүрэн хангах зорилтод өөрчлөлт ороогүй гэдгийг яамнаас онцоллоо.

Мөн энэ жил хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, хангамжийг тогтворжуулах” иж бүрэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд шаардагдах үр, суулгац, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгаатай талбайн хэмжээ, зоорь агуулах, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг нийт орцуудын  зардлын тооцоо, судалгааг гаргаж, хэрэгжүүлж байгаа аж. Гэвч давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсч болзошгүй байгааг анхаарч ХХААХҮЯ холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж