The Elders: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гишүүнээр элсэхийг урьжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

The Elders: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гишүүнээр элсэхийг урьжээ

The Elders: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг  гишүүнээр элсэхийг урьжээ

ӨАБНУ-ын анхны ардчилсан ерөнхийлөгч, хүний эрх, эрх чөлөөний тэмцэгч, Нобелийн шагналтан  Нелсон Манделагийн мэндэлсэн өдрийг дэлхий даяар тэмдэглэж байгаа юм. Тэрбээр  “The elders” олон улсын төрийн бус байгууллагыг 2007 онд үүсгэн байгуулсан. Нелсон Мандела “The elders”-ийг байгуулахдаа Английн филантропист Ричард Брэнсон, хөгжимчин, хүний эрхийн төлөө тэмцэгч Питер Габриэл нартай хамтарчээ. Ахмад төрийн зүтгэлтнүүд, энх тайвны төлөө тэмцэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид тус байгууллагын гишүүнээр уригдан элсдэг.

Тэд өөрсдийгөө “Энх тайван, хүний эрхийн төлөө хамтран ажилладаг дэлхийн бие даасан удирдагчид” гэж тодорхойлдог юм. Байгууллагын  гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, ХДХВ, дэлхийн ядуурал, хүний эрх, эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг агаад 2018 оны арваннэгдүгээр сараас хойш Мэри Робинсон тэргүүлж байна. Өмнө нь 2013-2018 онд Кофи Аннан тэргүүлж байв.

Тэгвэл тус байгууллагаас Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гишүүнээр элсэхийг урьжээ.  Түүнд энэхүү саналыг Ирландын Ерөнхийлөгч асан, НҮБ-ийн Хүний эрхийн комиссын дээд комиссар асан Мэри Робинсон тавьсны дагуу энэ байгууллагад нэгдэж байгаагаагаа тэрбээр нүүр номдоо бичсэн байна. Тэрбээр баяр наадмын өмнөхөн Олон улсын Ардчилсан холбооны хуралд оролцож, Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцаж ажиллахаар болсон юм.

Нелсон Манделагийн олон улсын өдрийг тохиолдуулан Их Британийн ханхүү Харри НҮБ-ын Ерөнхий ассамблейд илтгэл тавьжээ. Тэрбээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмийг устгах хүчин чармайлтынхаа төлөө 27 жил шоронд хоригдсоны эцэст улсынхаа анхны хар арьст ерөнхийлөгч болсон Нелсон Манделад хүндэтгэл илэрхийлээд  “Бид дэлхийн өнцөг булан бүрт олон нийтийг сүйрүүлсээр байгаа тахал өвчинтэй тэмцэж байна. Уур амьсгалын өөрчлөлт манай гаригийг сүйрүүлж, зовлон зүдгүүрийг дагуулж байна. Орос Украины дайнаас эхлээд Манделагийн амьдралын гол цөм болсон ардчилал, эрх чөлөөнд дэлхий нийтээрээ халдаж буйг бид харж байна” гэжээ. Ханхүү Харригийн ээж Диана гүнж 1997 онд машины ослоор нас барахаасаа өмнөхөн Нелсон Манделатай танилцаж байжээ. Тухайн үед Нелсон Мандела, Диана гүнж хоёрын хамт авахуулсан зураг одоо ч ханан дээр нь байдаг талаар ханхүү Харри дурсан ярьсан байна. Харри, Меган нар хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Африкт айлчлах үеэрээ Манделагийн бэлэвсэн эхнэр Граса Машелтай уулзсан байна.

М.НАРАН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж