Фэйсбүүкийн 10 мянга гаруй бүлгийн админуудад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкийн 10 мянга гаруй бүлгийн админуудад хариуцлага тооцно

Фэйсбүүкийн 10 мянга гаруй бүлгийн админуудад хариуцлага тооцно

Цахим худалдааны Амазон компани Фэйсбүүкийн 10 мянга гаруй бүлгийн админуудын эсрэг хуулийн арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, эдгээр бүлэг нь АНУ, Их Британи, Герман, Франц, Итали, Испани, Япон зэрэг орны Амазон дээр хуурамч сэтгэгдэл бичдэг аж. Үүнийхээ төлөө мөнгө юм уу, үнэгүй бараа авдаг гэж Амазоноос мэдэгдлээ.

Мета компани энэ оны эхээр 43 мянган гишүүнтэй бүлгийг устгажээ. Тус бүлэг нь “Amazon Product Review” гэдэг нэртэй байсан аж. Бүлгийн гишүүд сонгосон бүтээгдэхүүнээ худалдаж аваад, сэтгэгдэл үлдээсний дараа админууд нь мөнгө юм уу, үнэгүй барааг нь олгодог гэнэ. Автомашины хөгжим, зургийн аппарат зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн дээр энэ мэтчилэн сэтгэгдэл бичдэг байжээ.

Амазон дээрх бүтээгдэхүүний доор сэтгэгдэл хэдий чинээ их байна тухайн бүтээгдэхүүн төдий чинээ хайлтын системд олдоцтой гарч ирдэг.

“Refund after review” буюу сэтгэгдлээ бичээд буцаан олголт ав гэсэн утгатай бүлгүүдийн тал орчим хувийг Амазон компани анх мэдээлж, түүнийг нь Метагаас устгах арга хэмжээ авчээ. Түүгээр ч зогсохгүй бүлгийн админуудад хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ Амазон мэдэгдлээ.

“Хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь үйлчлүүлэгчдийг хамгаалах арга юм” гэж Амазоны борлуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч Дармеш Мехта хэлэв. Тус компани Вашингтон дахь Кинг Каунти шүүхэд хуулийн дагуу нэхэмжлэл гаргаад байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж