Эрдэс бүтээгдэхүүний импортын 87 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэв

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэв

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2022 оны эхний зургаан сард Монгол Улс нийт 3948.1 сая ам.долларын бараа, түүхий эд импортложээ. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 686.9 сая ам.доллар буюу 21.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл:

  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая ам.доллараар,
  • Эрдэс бүтээгдэхүүн 325.5 сая ам.доллараар,
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 27.9 сая ам.доллараар,
  • Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс,
  • Хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 45.6 сая ам.доллараар зэрэг 16 хэсгийн барааны импорт өсч, бусад 5 хэсгийн барааны импорт буурсан байна.

Үүнд, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 49.7 сая ам.доллараар, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 87.1 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 29.8 мян.тонноор, үнийн дүн нь 306.5 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонны импортын хилийн дундаж үнэ 549.9 ам.доллараас 885.2 ам.доллар болж өссөн байна. Автобензиний импортын дундаж үнэ 562.6 ам.доллараас 830.4 ам.доллар хүртэл өсчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 60.5 мян.тонноор буурч, үнийн дүн 131.4 сая ам.доллараар, дундаж үнэ нь 367.4 ам.доллараар тус тус өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж