Энэ зун таны мэлмийг нээж, ертөнцийг таниулах таван ном

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Энэ зун таны мэлмийг нээж, ертөнцийг таниулах таван ном

Энэ зун таны мэлмийг нээж, ертөнцийг таниулах таван ном

Урин дулаан зун цаг хэдийнэ дундарчээ. Энэ улирал бол та бидний амралт зугаалгаар явж, голын эрэг, ой модон дунд алжаал ядаргаагаа тайлж, ном унших цаг. Тийм ээ, ном унших цаг. Зуслангийн байшин, гэрийн сүүдэрт, голын эрэг дагуух модны сүүдэрт, үүд нь онгорхой майхан дотор гээд ном унших шиг таатай амралт үгүй. Тэгвэл та энэ зун унших номоо хараахан төлөвлөж амжаагүй бол бид танд дараах номнуудыг санал болгож байна.

  1. THE VAGINA BIBLE – JEN GUNTER
  • Та үтрээний арчилгааны дэглэмтэй байх ёстой юу?
  • Умайн үс нь ямар нэг үүрэг гүйцэтгэдэг үү?
  • Сексгүй явбал үтрээ хорчийх уу?
  • Элсэн чихэр идэх нь мөөгөнцрийн халдвар үүсгэдэг үү?

Гэх зэрэг олон чухал асуултууд, маш үнэмшилтэй, будилаантай, зөрчилтэй ташаа мэдээлэл.

Эмэгтэйчүүдийн мэдэхийг хүсдэг ч асуухаас эмзэглэдэг асуултуудын хариултыг цахим орчинд алдартай Нью Йоркийн чадварлаг эх барих эмэгтэйчүүдийн эмч Жен Гюнтерийн бичсэн энэхүү судраас мэдэх боломжтой. Эмэгтэй хүн, эх хүнд заавал байх ширээний ном юм.

  1. СОНДГОЙ ЦАГААН СУВД – БЯМБААГИЙН САРАНТУЯА

Бидний сайн мэдэх Самар хатан, Сорхугтани романы зохиолчийн шинэхэн бүтээл болох сондгой цагаан сувд роман нь бид энэ хорвоод хаанаас ирдэг юм бол? Энд ирээд ганцхан удаа амьдраад л бүх зүйл дуусдаг гэж үү? Тэгвэл итгэл хайр, баяр гуниг, инээд нулимс, хайр үзэн ядалт хаана очиж замхардаг юм бэ? Үгүй бол энэ хорвоог орхисны дараа хаа нэгэн газар очдог юм уу? Тэгвэл тэнд чухам юу хүлээж байдаг бол? Хорвоогоос түрүүлж буцсан хайртай хүмүүсээ олж уулзаж чадах уу? Энэ бүх асуултанд эрэл хайгуул хийх юм.

  1. КОФЕ ХӨРӨХӨӨС ӨМНӨ – КАВАГҮЧИ ТОШИКАЗҮ

Адал явдал сонин хачин зүйлст дуртай хүмүүс анхаараарай. Уран зохиолд хүч түрэн орж ирж байгаа япон зохиолчдын нэг Кавагүчи Тошиказүгийн дахин нэг ертөнц.

Буйд газрын нэгэн кафег гаднаас нь харвал нүдэнд үл анзаарагдам. Гэвч эл кафе нэгэн шидтэй агаад хүмүүс хэрэв хүсвэл нэгэн суудал дээр нь суун өнгөрсөн рүү аялах боломжтой аж. Гэхдээ бас дүрэм бий. Үүний нэг нь өнгөрсөнд очсон ч одоог өөрчлөх боломжгүй.

  1. ХООЛ БА ХЭВШМЭЛ ТӨӨРӨГДЛИЙН ТАЙЛАЛ – ЦЭДЭНДАМБЫН НАРАНЧИМЭГ

Эрүүл хоолыг ялгаж танихад амаргүй болсон цаг үед бид амьдарч байна. Нэг хүн мах муу гэхэд нөгөө хүн сайн гэх жишээтэй. Бүхэл үрийн гурил сайн л гэнэ бас муу л гэнэ энэ мэтчилэн өдөр тутмын хүнсээ сайн муугаар ялгаж ярьж байна.

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, эрүүл мэнддээ эзэн нь байх боломж бид бүгдэд бий. Орчин үеийн ул суурьтай, чанартай судалгаа бүхий энэ ном таны гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.

  1. ДИЖИТАЛ МИНИМАЛИЗМ – КЭЛ НЬЮПОРТ

Нүдээ нээмэгц утсаа хайж, юм л бол утсаа ухаад, унтахын өмнө тэр ч байтугай 00 орсон ч дижитал ертөнцөд амьдарсаар. Үнэндээ технологи сайн ч биш муу ч биш. Технологийг хэрхэн тодорхойлох нь таны хэрэглээнээс хамаарна. Та технологийг өөрийн зорилго, үнэ цэнээ дэмжихээр ашиглаж байна уу, эсвэл өөрөө үүнд ашиглуулж цагаа үрж байна уу гэдэгт гол учир бий.Харин энэ ном бүхий л арга, дасгалууд бий.

Т.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж