Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны долдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин, Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин нийт 3721 автомашин хил нэвтэрчээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэсэн байна.
Сүүлийн үед экспортын гарц нэмэгдэж байгаа ба баяр наадмын урт амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажилласан билээ.
Холбоотой мэдээ