НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар 2009-2014 онд ажиллаж байсан Андерс Фог Расмуссен Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны, Украины дайн болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж буй хандлагыг шүүмжлэв.
Расмуссен "Атлантик" сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа, барууны орнууд Путиныг доромжлохоос зайлсхийж, мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх үүд хаалгыг нээлттэй байлгах хэрэгтэй гэсэн Макроны саналыг онцлон шүүмжлэв. Тэрбээр мөн Путинтэй утсаар дипломат харилцаа тогтоох гэсэн Макроны оролдлогыг бүтэлгүйтэл гэжээ.
Данийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Расмуссен "Их Британи бол Украины шилдэг түнш байсан. АНУ-ыг бодвол Их Британи Украинд туслах хөдөлгөгч хүч байсан. Францын хүчин чармайлт нь Ерөнхийлөгч Эммануэль Макрон Путиныг доромжлохоос зайлсхийх хэрэгтэй гэсэн мэдэгдлийн дагуу хүчин мөхөс болсон. Түүний Путинтэй утсаар хийх дипломат харилцаа ч бүтэлгүйтсэн гэж хэлнэ” гэжээ.
Расмуссен "Өөр орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгааг үнэлбэл Франц бараг юу ч өгөөгүй. Францын нийлүүлэлтийн хэмжээ Дани улсын санал болгосон хэмжээнээс бага байна. Киелийн эдийн засгийн хүрээлэнгийн мэдээлснээр, Дани 160 сая ам.доллар бүхий зэвсэг өгнө гэж амалсан. Тиймээс Их Британи Макроны хажууд хамаагүй илүү тусламж, зөвлөгч байсан" гэж нэмж онцлов.
Хэрэв Путин Украинаас хүссэн зүйлээ авч чадвал энэ нь Хятад Тайванийг түрэмгийлнэ гэсэн дохио болно гэж тэрбээр ярьжээ. Тиймээс Путинд эелдэг загнах хэрэггүй бөгөөд дайны замбараагүй байдлаас гарахын тулд хүчирхэг шийдвэр гаргах ёстой гэж Расмуссен онцолсон байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ