Украины дүрвэгсдийг нацистын лагерт үлдээх гэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Украины дүрвэгсдийг нацистын лагерт үлдээх гэсэн үү?

Украины дүрвэгсдийг нацистын лагерт үлдээх гэсэн үү?

Украины дүрвэгсдийг Герман дахь хуучин нацистын хорих лагерт үлдээхийг хүссэн гэх мэдээлэл цахим ертөнцөд таржээ. Энэ мэдээлэл Кремлийг дэмжигч телеграм сувгууд болон герман, итали, польш хэл дээрх зарим твиттер хуудсуудаар тарав.

Нэгэн цагт Герман дахь хамгийн том хорих лагер байсан Заксенхаузены дурсгалын газар энэ цуу яриаг худал гэж няцаажээ. Түүнчлэн энэ худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

Хуучин хорих лагерийг “Гэртээ тавтай морил” гэсэн бичигтэй, Украины далбаа бүхий лоозонгоор чимэглэсэн зураг цахим орчинд түгсэн. Тэгвэл “Euronews” хуудас уг мэдээллийг шалгаж үзээд худал болохыг нь тогтоожээ. Тодруулбал, хорих лагерын зурган дээр “тавтай морил” гэсэн лоозонг зохиомлоор нэмсэн байжээ.

Заксенхаузены дурсгалын хуарангийн анхны зураг 2019 онд Германы аялал жуулчлалын цахим хуудсанд нийтлэгдсэн. Хуурамч мэдээлэл болон засварласан зургийн ард хэн байгаа нь тодорхойгүй байна.

Европ дахь Украины дүрвэгсдийн нэр хүндийг гутаах оролдлого нь анхны удаагийнх биш юм. Тухайлбал, Украины дүрвэгсэд Оросын далбааг шатаах гэж байгаад Германд байшин шатаасан гэх худал мэдээлэл өнгөрсөн сард гарчээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж